UBLife Logo
Дэлхий

Нетаньяху: Газын зурваст хэзээ ч Палестин улс байгуулагдахгүй

Нетаньяху: Газын зурваст хэзээ ч Палестин улс байгуулагдахгүй

Израилын Армиас ХАМАС бүлэглэлд олзлогдсон барьцааны хамгийн сүүлийн хүний цогцсыг олсноо зарлалаа. Ахлах түрүүч Ран Гвилигийн цогцсыг ХАМАС өнгөрсөн аравдугаар сард буцаан өгөх ёстой байсан юм.

Барьцааны сүүлийн хүний цогцсыг авсан тул Израил улс одоо Газын зурвасыг бүрэн зэвсэггүй бүс болгохоор ажиллаж эхэлнэ. Гэхдээ Газын зурваст Палестин улс хэзээ ч байгуулагдахгүй гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.

Тэрээр “Газын зурвасын сэргээн босголтыг ХАМАС зэвсгээ бүрэн хураалгасан тохиолдолд эхлүүлнэ. Манай улс Иордан голоос Газар дундын тэнгис хүртэлх газар нутгийг эрхэндээ байлгана. Биднийг зэвсэг бүрэн хураалгахаас өмнө сэргээн босголт хийнэ гэж бичиж байгаа ч тийм зүйл болохгүй. Газын зурваст ямар ч зэр зэвсэг үлдээгүй цагт сэргээн босгоно. Гэхдээ Палестин улс байгуулна гэж хэзээ ч байхгүй” гэж хатуу мэдэгдсэн байна.

Израилын довтолгоогоор Газын зурваст 71 мянган хүн амиа алдаж, 170 мянган палестин хүн шархадсан тоо баримт бий. Сэргээн босголтод  маш их хөрөнгө шаардагдах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна