UBLife Logo
Дэлхий

Монгол Азийн энх тайванч улсуудын жагсаалтын 5-д бичигдлээ

Монгол Азийн энх тайванч улсуудын жагсаалтын 5-д бичигдлээ

Энх тайван, эдийн засгийн хүрээлэнгээс жил тутмын Дэлхийн энх тайванч орны чансаагаа шинэчлэн гаргалаа. “Global Peace Index 2025” чансаагаар Исланд улс 1,095 индексээр 17 жил дараалан дэлхийн хамгийн аюулгүй орноор шалгарсан байна. Эхний арван энх тайванч оронд Ирланд (1,26), Шинэ Зеланд (1,282), Австри (1,294), Швейцар (1,294), Сингапур (1,357), Португал (1,371), Дани (1,393), Словен (1,409), Финланд оржээ.

Энэхүү судалгааг тухайн улсын нийгмийн аюулгүй байдал, хамгаалалт, гадаад дотоод зөрчилдөөн, цэрэгжилт тэргүүтэй нийт 23 үзүүлэлтээр гаргадаг. 2025 оны судалгаанд 163 улс, газар нутаг хамрагдсан нь дэлхийн хүн амын 99,7% болсон байна. Дэлхий нийтийн аюулгүй байдал 6 дахь жилдээ дараалан буурч байгаа дүн гарчээ.

Энэ чансаагаар Монгол Улс 1.719 индексээр дэлхийд 37, Ази тивд тавдугаар байр эзэлж, амгалан тайван орон гэдгээ баталлаа. Манай улсыг нийгмийн аюулгүй байдлын баталгаа сайн, тогтвортой, дотооддоо ямар нэг зөрчил, маргалдаан байхгүй гэж тэмдэглэжээ.  Манай улсын өмнө Ази тивд эхний байрт Сингапур, дараа нь Япон, Малайз, Бутан орсон байна.

Шинжээчид 2025 онд дэлхийд нийт 59 дайн тэмдэглэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцолсон байна. Хамгийн аюултай улс орноор хоорондоо дайтаж байгаа ОХУ, Украинаас гадна Судан, Конго АБНУ, Йемен, Афганистан, Сири, Өмнөд Судан, Израил, Мали нэрлэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна