UBLife Logo
Дэлхий

БНСУ-ын Тэргүүн хатагтай асан Ким Кон Хид хорих ял оноолоо

БНСУ-ын Тэргүүн хатагтай асан Ким Кон Хид хорих ял оноолоо

БНСУ-ын Сөүл хотын шүүхээс Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын гэргий Ким Кон Хид 1 жил 8 сарын хорих ял оноолоо. Түүнийг Мүүний шашны сүмийн төлөөлөгчдөөс үнэтэй бэлэг авч байсан хэрэгт буруутгажээ. Харин хувьцааны будилаан, улс төрийн сангуудын хуулиудыг зөрчсөн хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.  

Прокурорын газраас Ким Кон Хид 15 жилийн хорих ял шаардаж байсан юм. Тэргүүн хатагтай асныг 2025 оны наймдугаар сард баривчилсан. Цагдаагийн газраас Ким 2200 ам.долларын үнэтэй Dior цүнх бэлэгт авсныг тогтоосон байна. 2022 оны 4-7 дугаар сарын хооронд Мүүний шашны сүмээс Graff, Chanel брэндийн 80 сая воны үнэтэй бэлэг авч, хариуд нь улс төрийн салбарт тусламж үзүүлдэг байжээ.

Мөн” Deutsch Motors” компанийн захирал асантай хамтарч, хувьцааны үнэ хиймлээр хөөрөгдсөн хэрэгт сэжиглэж байсан билээ.

Түүний нөхөр Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр анхан шатны шүүхээс 5 жилийн ял оноосон. Гэхдээ хоёрдугаар сарын 18-нд дахин хэлэлцэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна