ОХУ-аас Украины эрчим хүчний обьектуудад цохилт өгсний улсаас тус улс эрчим хүчний хомсдолд ороод байна. Нийслэл Киев хотод 710 мянган хэрэглэгч тог цахилгаангүй болжээ. Өвлийн хүйтэнд олон мянган хүн халаалтгүй зовж байгааг Эрчим хүчний сайд Денис Шмыгаль онцолжээ.

Германы Украин дахь Элчин сайд Хайко Томс ойрын үед Украинд 33 зөөврийн бага оврын цахилгаан станц нийлүүлэх болсноо мэдэгдлээ. Бага оврын нэг станц нь 10 мянган хүнийг дулаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм.

Хайко Томас “Украинд шөнө болгон болж байгаа үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Энгийн иргэдийг айлган сүрдүүлэх, алан хядах зорилготой дайралтууд үргэлжилсээр байна. Украинчуудад тусламж хэрэгтэй, бид туслах болно. Бага оврын зөөврийн станцаас гадна генератор, засварын машин, техник илгээнэ” гэж хэлсэн байна.

Европын бусад улс орнууд ч тусламжийн гараа сунгаж байгаа. Польшид “Киевт дулаан бэлэглэе” хандивын ажил явагдаж, 2 сая евро цугларсан. Нидерланд, Дани улсууд Украины эрчим хүчний салбарт 43 сая евро, Чех 4 сая евро, Словак улс 530 мянган евро илгээхээр болжээ.

