Та "Зуны дурлал"-тай учирч байсан уу? Сэтгэл хөдлөм бас дараа нь бодоход ч догдлом зуны учрал яагаад бидний амьдралд маш чухал байдгийг хамт сонирхоцгооё.
1. Учир нь зун бидний үүрд үргэлжлээсэй гэж хүсдэг хамгийн нандин дурсамжуудаар дүүрэн байдаг
Яагаад ч юм энэ улиралд тохиосон бүхэн сайхан дурсамж болон үлдэх мэт тийм шидийн мэдрэмж төрүүлдэг. Урт удаан хахир өвөл болон хаврын араас залгаж ирдэг учраас хүн бүрийн дотор сэтгэл хөдлөл дүүрэн байдагтай ч холбоотой.
2. Илүү олон хүнтэй уулзаж, танилцах шинэ боломж дүүрэн байдаг
Зун гадуур зугаалах, хүмүүстэй танилцах илүү олон боломж гардаг бөгөөд шинэ найз нөхөд, харилцаа үүсэх таатай нөхцөл бүрддэг. Ийм ч учраас хэн нэгэн хүнтэй учрах, дурлах нь энэ мөчид хамгийн өндөр боломжтой гэсэн үг.
3. Илүү их зав чөлөөтэй байдаг
Өмнө нь хийж амжихгүй байсан гоё сайхан зүйлээ хийх боломж их. Аялах, гадуур зугаалах, найзуудтайгаа уулзах, хотын гоё сайхан газруудаар явах гэх мэт. Ийм үед сэтгэл догдлом зүйлс болох нь их.
4. Дулаан цаг агаар илүү таатай мэдрэмж төрүүлдэг
Таны сэтгэл илүү амар амгалан, хөнгөн бас догдлол дүүрэн байдаг. Илүү дутуу асуудлууд ч жижигхэн мэт санагдаж, юу ч хийж чадах мэт, эрх чөлөөтэй мэдрэмжийг авдаг учраас сэтгэл догдлуулсан үйл явдалтай учрах нь бий.
5. Илүү танил дотно үнэрүүд
Түүдэг гал, амтат зайрмаг, цэцэгс, бороо, жимсний үнэр гээд л зуны гайхалтай үнэрүүд бидэнд ихээр нөлөөлдөг. Үнэр дурсамжтай шууд холбоотой байдаг учраас илүү нарийн мэдрэхэд тусалдаг.
6. Орой үдшийн цаг үзэсгэлэнтэй байдаг
Орой хэчнээн алхсан ч даарахгүй, бас хот, хөдөө гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг тул энэ үзэмж бидэнд нөлөөлдөг. Ийм үед болзоход дагаад бүх зүйл үлгэрийн мэт л байдаг. Зуны дурлал хамгийн нандин дурсамж болж үлдэхэд энэ бүхэн хамгийн том нөлөөг үзүүлдэг байна.