UBLife Logo
Дэлхий

Трамп: Кубыг заавал өлсгөлөнд оруулах гээгүй

Трамп: Кубыг заавал өлсгөлөнд оруулах гээгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Air Force One” онгоц дотор сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн долоо хоногт Венесуэл, Мексикээс Кубад нийлүүлж байсан нефтийн худалдааг АНУ таслан зогсоогоод байгаа.  

Дональд Трамп “Удахгүй Куба улстай ярьж, гэрээ хэлэлцээр хийх болно. Хоцроогүй дээрээ гэрээ байгуулсан нь тэдэнд өлзийтэй. Заавал хаалгаж, өлсөж, хямарч байж гэрээ хийгээд хэрэггүй. Удахгүй тэд өөрсдөө гуйна. Куба дахиад эрх чөлөөтэй болох ёстой” гэж хэлсэн байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчилсны дараа Куба улс хамгийн том холбоотноо алдаад байгаа. Нефть орж ирэхээ больсон тул улс орон хямралд автжээ. Мадурог олзлох үеэр түүний хамгаалалтад ажиллаж байсан 32 куба офицер алагдсан.

1999 онд Ерөнхийлөгч Уго Чавес, Кубын удирдагч Фидель Кастро нар уулзсанаас хойш хоёр улсын харилцаа гүнзгийрээд байсан билээ. Ерөнхийлөгч Мадуро ч Кубад боловсрол эзэмшсэн хүн байв. Кубын засгийн газар Венесуэлээс хямд нефть авсныхаа хариуд эмч, эмнэлгийн тусламж үзүүлдэг байлаа. Тэр үед Куба өдөрт 35 мянган баррель нефть маш хямд авдаг байсан юм. Харин одоо тэд ОХУ, Иран, Арабын орнуудаас тусламж хүссэн ч АНУ-ын хоригт орохоос эмээгээд хэн ч тусалж чадахгүй болжээ. Кубад инфляц 20 хувьд хүрч, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд ороод байна. Тиймээс АНУ цэрэг илгээхгүй байсан ч тус улс бүрэн хямралд орох нь тодорхой болсон. Аялал жуулчлалаас орж ирдэг байсан хөрөнгө нь улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогссон тул ямар ч орлогогүй болоод байгаа юм. Өлсөж зүдэрсэн иргэд гудамжинд гарч жагсахыг АНУ хүлээж байна гэхэд болно.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна