Энэ сард бидний хүсэн хүлээж байсан олон кино нээлтээ хийх гэж байна. Бүтэн сарын турш кино театр, эсвэл гэртээ сэтгэл догдлон суух цаг ирлээ.
1. Shelter
Он: 2026.
Улс: Их Британи, АНУ.
Төрөл: Тулаан, триллер.
Найруулагч: Рик Роман Во.
Дүрүүдэд: Жейсон Стейтем, Билл Найи, Дэниэл Мейс, Наоми Аки, Харриет Уолтер.
Хэзээ: 2-р сарын 5.
Мейсон Шотландын эзгүй аралд амьдардаг хүн. Нэг удаа хар салхины үеэр тэр нэгэн бүсгүйг аварснаас хойш амгалан тайван амьдрал нь алга болно. Үл таних бүсгүйн араас аюултай хүмүүс хөөж явах ажээ.
2. Whistle
Он: 2025.
Улс: Канад, Ирланд.
Төрөл: Аймшиг.
Найруулагч: Корин Харди.
Дүрүүдэд: Дафни Кин, Софи Нелисс, Перси Хайнс Уайт, Ник Фрост, Алиса Сковбай.
Хэзээ: 2-р сарын 5.
Хэсэг сурагчид эртний Ацтекийн үеийн шүгэл олно. Үлээх юм бол үхэл түүнийг хөөх болно. Амьд үлдэхийн тулд яах хэрэгтэй вэ?
3. Dossier 137
Он: 2025.
Улс: Франц.
Төрөл: детектив, драм, гэмт хэрэг.
Найруулагч: Доминик Молль.
Дүрүүдэд: Леа Дрюкер, Жонатан Тёрнбулл, Матильда Рёрих, Гуслаги Маланга.
Хэзээ: 2-р сарын 5.
Стефани Бертран Парисын Цагдаагийн газрын дотоод мөрдлөгийн хэлтэст ажилладаг. Эсэргүүцлийн жагсаалын үеэр энгийн хувцастай нгэгэн цагдаа хөдөөнөөс ирсэн залууг шархдуулна. Стефани хэргийг мөрдөх ч амар хэрэг биш бололтой.
4. Killer Whale
Он: 2026.
Улс: Австрали, АНУ, Их Британи.
Төрөл: аймшиг, зөгнөл, триллер.
Найруулагч: Жо-Энн Бречин.
Дүрүүдэд: Виржиния Гарднер, Мелани Жарнсон, Митчелл Хоуп, Миа Грюнвальд.
Хэзээ: 2-р сарын 5.
Мэдди найзыгаа алдсанаас хойш депресст орж, сонсголоо алджээ. Сэтгэлийг нь засахаар нэг найз нь Тайландад аваачсан ч халимтай таарна. Ингээд эзгүй арал дээр сууж, аврагдах аргаа хайна.
5. Stille Freundin
Он: 2025.
Улс: Герман, Унгар, Франц, Хятад.
Төрөл: намтар, түүх.
Найруулагч: Ильдико Эньеди.
Дүрүүдэд: Тони Люн Чу-Вай, Луна Ведлер, Леа Сейду, Сильвестр Грот.
Хэзээ: 2-р сарын 12.
Профессор Вонг их сургуульд лекц уншдаг. 1908 онд Грета Байгалийн ухааны тэнхимийн анхны эмэгтэй оюутан болно. 1972 онд нэгэн оюутан гиюүрэн сууж байна. Энэ гурван хүнийг юу холбох бол?
6. Rabbit Trap
Он: 2025.
Улс: Их Британи, АНУ.
Төрөл: аймшиг, триллер, детектив.
Найруулагч: Брин Чейни.
Дүрүүдэд: Дев Патель, Рози Макьюэн, Жейд Крут, Николас Сэмпсон.
Хэзээ: 2-р сарын 19.
1973 онд Дэвенпортын гэр бүл Уэльсийн нэгэн захын байшинд нүүж ирнэ. Тэд байгалийн дуу чимээ бичиж авахаар ажиллаж байтал нэгэн хачирхалтай хүүхэд хүрээд ирнэ.
7. Cold Storage
Он: 2026.
Улс: Франц, АНУ.
Төрөл: аймшиг, зөгнөл, инээдэм.
Найруулагч: Жонни Кэмпбелл.
Дүрүүдэд: Жо Кири, Жоржина Кэмпбелл, Лиам Нисон, Лесли Мэнвилл, Сози Бэйкон.
Хэзээ: 2-р сарын 26.
Эрт урьд цагт эрдэм шинжилгээний туршилт хийж байсан цэргийн баазаас хорт халдвар алдагджээ. Энэ бүхнийг зогсоохоор хичээнэ.
8. Couture
Он: 2025.
Улс: Франц, АНУ.
Төрөл: драм.
Найруулагч: Алис Винокур.
Дүрүүдэд: Анжелина Жоли, Луи Гаррель, Гийом Марбек, Элла Румпф, Геранс Марилье.
Хэзээ: 2-р сарын 26.
Максин Загварын 7 хоногийн тухай кино хийхээр Парист ирнэ. Тэрээр оператор Антонтой хайр дурлалын харилцаанд орох ч хорт хавдартай гэдгээ гэнэт мэднэ.
9. Scream 7
Он: 2026
Улс: АНУ
Төрөл: аймшиг.
Найруулагч: Кевин Уильямсон
Дүрүүдэд: Нив Кэмпбелл, Кортни Кокс, Изабель Мэй, Жасмин Савой Браун, Мейсон Гудинг
Хэзээ: 2-р сарын 27.
Сарын сүүлээр үхлийн цагаан масктай алуурчны тухай 7 дахь анги гарна. Үзэгчид Пайн-Гроув хотдоо дахин очих болно. Найруулагч нь энэ цувралын 1-4 дүгээр хэсгийг найруулсан Кевин Уильямсон.
10. Wuthering Heights
Он: 2026.
Улс: АНУ.
Төрөл: романтик драм, сэтгэл зүй.
Найруулагч: Эмиральд Феннелл
Дүрүүдэд: Марго Робби, Жейкоб Элорди, Оуэн Купер, Хонг Чау, Шазад Латиф.
Хэзээ: 2-р сарын 14.
Кэтрин Эрншоу, Хитклиф хоёрын хайрын түүхийн тухай өгүүлнэ.
