Муур бол жирийн нэг гэрийн тэжээмэл амьтан биш. Муур гай зовлон, өвчнийг урьдчилан харж чаддаг, эзнээ хамгаалдаг гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр англичууд агаараас хамгаалах албанаас илүү муурын мэдрэмж, зөн совинд найддаг байсан гэдэг. Хятадад энэ амьтныг хуулиар хамгаалдаг бол Австрид хүнсний агуулахыг хулгана, хархнаас хамгаалдаг муурт насаар нь тэтгэвэр олгодог байна. Японд муурт зориулсан сүм байдаг бол Германд музей бий. Энэ удаад бид муурын тухай хамгийн шилдэг 10 киног танилцуулж байна.
Keanu, 2016
Улс: АНУ
Төрөл: тулаан, инээдэм, гэмт хэрэг
Найруулагч: Питер Атенсио
Киану хэмээх хулгайлагдсан муураа эргүүлэн авахаар хичээж байгаа хоёр бүтэлгүй залуу. Атаман, дээрэмчний дүрд хувилан, гэмт хэрэгтнүүдийн дунд орно.
Nine Lives, 2016
Улс: Франц, Хятад, Канад, АНУ
Төрөл: зөгнөл, драм, инээдэм, гэр бүл
Найруулагч: Барри Зонненфельд
Ажилсаг тэрбумтан Том Бренд гэр бүлдээ цаг гаргалгүй, ажилдаа л анхаарна. Охиныхоо төрсөн өдрөөр нэгэн хачирхалтай амьтны хүрээлэнгээс муур худалдан авч, бэлэглэнэ. Азгүй тохиолдлоор ухаанаа алдсан Томын ухамсар энэ муурт шингэх юм.
Garfield: The Movie, 2004
Улс: АНУ
Төрөл: инээдэм, гэр бүл, зөгнөл
Найруулагч: Питер Хьюит
Амиа хичээсэн Гарфилд муурын амьдрал эзэн нь гөлөг авчирснаас эхлэн өөрчлөгдөнө. Эзнийхээ анхаарлыг татах гэж хэт хичээснээс болж, гөлгөө хулгайд алдана.
Inside Llewyn Davis, 2012
Улс: АНУ, Их Британи, Франц
Төрөл: драм, хөгжим
Найруулагч: Итан Коэн, Жоэл Коэн
Авьяастай ч бүтэл муутай дуучин Льюин Дэвисийн тухай кино. Энд гарах муур бол киноны маш чухал баатар юм.
Rentaneko, 2012
Улс: Япон
Төрөл: драм
Найруулагч: Наоко Огигами
Зожиг бүсгүй Саэко ганцаардлаа муурын тусламжтай даван гарахаар хичээнэ.
Puss in Boots, 2011
Улс: АНУ, Энэтхэг
Төрөл: хүүхэлдэй, зөгнөл, тулаан, адал явдал
Найруулагч: Крис Миллер
Бүхний хайрыг татсан шазруун муур.
Cat's Eye, 1985
Улс: АНУ, Нидерланд
Төрөл: аймшиг, триллер, драм, инээдэм
Найруулагч: Льюис Тиг
Стивен Кингийн зохиолоор хийсэн бүтээл. Бяцхан охиныг аврахаар хичээх муур.
Kedi, 2016
Улс: Турк, АНУ
Төрөл: баримтат
Найруулагч: Жейда Торун
Истанбул хотын нудамжны мянга мянган муурны тухай өгүүлнэ.
A Street Cat Named Bob, 2016
Улс: Их Британи, Хятад
Төрөл: драм, гэр бүл, намтар
Найруулагч: Рожер Споттисвуд
Орон гэргүй хөгжимчин Жеймс Боуэныг аварч байгаа Боб муур.
