Гэрэл зургийг Д.Нямбилэг
Дэлхийн спортын хамгийн том наадам Олимпын наадам дэлхийн загварын нэгэн том төв болох Италийн Милан хотод эхэллээ. Олимпын нээлтийн ёслол алдарт Жоржио Арманид зориулагдах бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ганган, загварлаг, чамин ёслол болно гэж зохион байгуулагчид мэдэгдээд байсан билээ.

Монголын шигшээ баг Парисын зуны олимпод ганган сайхан хувцсаараа олныг гайхуулсан, энэ удаад ч олон нийтийн сүлжээний гол баатар болоод байна. Ёслол, өдөр тутмын хувцсыг нь монгол брэнд Goyol Cashmere дахин хариуцсан. Гадаадын том хэвлэлүүд Монголын багийг онцолсоор байна. Нээлтийн ёслолын үеэр гадаадын олон тамирчин манай багийнхантай зураг авхуулж байлаа.





