Гэрэл зургийг: Э.Харцага
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10км+10 км) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа.
Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.

Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.

Ташрамд сонирхуулахад тэмцээний эхний 3 байрт Норвег, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.

Б.Ачбадрах нь Өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа эрхээ авч оролцож байгаа юм.



