Ням гарагт болж өнгөрсөн гол үйл явдлуудыг хураангуйлан танилцуулж байна.

-ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын (10км+10 км) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Энэ төрөлд Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо түрүүлж, олимпын 6 дахь алтан медалиа хүртсэн. ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд мөн хоёул уралдах юм.

-41 настай америк бүсгүй Линдси Вонн 2019 онд зодог тайлсан ч дахин олимпын медаль авахаар эргэн ирсэн. Олимпын өмнөх тэмцээнд зүүн хөлийн чагтан холбоосоо гэмтээсэн ч олимпод орно гэдгээ зарласан. Яаж оролцох юм бол гэж бүгд гайхаж байтал гараанаас гараад хэдхэн секундийн дараа унасан. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн хөлөө хугалжээ.

-Уран гулгалтын багийн тэмцээнд АНУ-ын баг Японоос ганцхан оноо илүүрхэж, алтан медаль авлаа. Багийн лидер Илья Малинин үзүүлбэр дээрээ унасан ч Японоос илүү гарч чадсан. Нутгийн эзэд хүрэл медаль хүртжээ.

-Холимог биатлоны төрөлд Францын баг тасархай тэргүүллээ. Вирер тэргүүтэй Италийн баг мөнгөн медаль, Германы шигшээ хүрэл медаль хүртсэн. Норвегийн шигшээ сүүлийн тойрогт маш муу буудаж, медальгүй хоцров.

-Сноубордын төрөлд Австрийн 40 настай Бенжамин Карл түрүүлж, Өвлийн олимпын түүхэн дэх хамгийн ахмад аварга боллоо. Домогт Бьорндален 2014 онд мөн 40 настай түрүүлж байсан ч Карл 3 сараар түүнээс ах гэнэ. 45 настай Роланд Фишналлер түрүүлэхийн төлөө өрсөлдөөнөөс 1/4 финалд хасагдсан байна.

Медалийн хүснэгт


