UBLife Logo
Newsfeed

Педро Паскал уран бүтээлч Рафаэль Оларратай үерхэж буй шуугиан гарлаа

Педро Паскал уран бүтээлч Рафаэль Оларратай үерхэж буй шуугиан гарлаа

Холливудийн жүжигчин Педро Паскал өнгөрөгч даваа гарагт Лос Анжелес хотын Беверли Хиллс дүүрэгт Аргентин гаралтай уран бүтээлч Рафаэль Оларратай хамт зугаалж явахдаа олны анхаарлыг татлаа. Тэд нэг нэгнээ тэврэн алхаж, Паскал мөрөн дээр нь үнсэж буй мэт харагдсан нь олон хүний дунд ихээхэн шуугиан тариад байна.

Тэд анх удаа ч биш, хоёрдугаар сарын 6-наас хойш Нью-Йорк хотод хэд хэдэн удаа хамт харагдсан гэж эх сурвалжууд баталжээ.

Рафаэль Оларра нь 47 настай, урлаг болон тансаг үйлчилгээний салбарт ажилладаг креатив захирал аж.

Гэрэл зурагчдын дуранд өртсөн бичлэг, зургууд дээр тэр хоёр маань ихэд дотно, тайван байдалтай алхаж байв. Тэд харилцааныхаа талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч биеийн хэлэмж нь ойр дотно холбоог илтгэж байгааг хэвлэлүүд онцолжээ. Зарим агшинд Оларра Паскалын гарыг атгаж, хамтдаа инээмсэглэн алхаж байжээ.

Цаг хугацааны дарааллаар гарган харуулбал:

  • 2-р сарын 6: тэд Нью-Йорк хотод хамт алхаж байхдаа анх удаа зураг авхуулсан

  • 2-р сарын 16: Манхэттен дэх зочид буудал руу хамт очиж буйгаар харагдсан

  • 2-р сарын 17: “Wuthering Heights” киног хамт үзсэн

  • 2-р сарын 23: Лос Анжелест илүү дотно байдалтай харагдсан

Рафаэль Оларра гэж хэн бэ?

Рафаэль Оларра нь Аргентин гаралтай креатив захирал, урлаг судлаач мэргэжилтэй. Тэрээр уран зураг, гэрэл зураг, баримал зэрэг чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд урлагийг тансаг үйлчилгээний салбартай хослуулсан төслүүд дээр ажилладаг. Өмнө нь Британи жүжигчин Люьк Эванстай 2020–2021 онд харилцаатай байсан нь олон нийтэд ил болсон.

Педро Паскал 1975 оны 4-р сарын 2-нд төрсөн бөгөөд 39 насандаа Game of Thrones цувралын Оберин Мартеллийн дүрээр олонд танигдсан. Үүнээс хойш:

  • The Mandalorian

  • The Last of Us

  • Fantastic Four зэрэг томоохон төслүүдэд тоглож, Холливудийн тэргүүлэх жүжигчдийн нэг болсон.

Паскаль хувийн амьдралаа олон нийтээс нууцалж ирсэн. Тиймээс сүүлийн өдрүүдэд ил тод гарч буй энэхүү дотно байдал нь фенүүдийн сонирхлыг ихээр татаж байна. Сошиал сүлжээнд олон хэрэглэгчид тэдний ил тод, чөлөөтэй харилцааг таатай, дэмжсэн байдалтай хүлээн авч байна. Гэхдээ одоогоор хосууд харилцааны статусаа албан ёсоор ил болгоогүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
1
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...