Алдарт Крис Пол зодог тайллаа. Нэг ч удаа аваргын цом өргөж үзэлгүй, нэлээд хэдэн баг сольж явсаар гавьяаны амралтдаа гарав. Крис 12 дугаар сарын 1-нд сүүлийн удаа талбайд гарсан. “Клипперс” багийнхаа дасгалжуулагчтай муудалцсан түүнийг зодог тайлах нь гэж шинжээчид үзэж байсан билээ. Энэ сарын эхээр солилцоогоор “Торонто”-д очсон ч нэг ч тоглолтод оролцолгүй талбайгаа орхилоо. Спорт сонирхогчдын сэтгэлд тэр агуу тоглогч гэж үлдэх ч зарим хүний хувьд 20 жилийн дотор нэг ч аваргын цом аваагүй, азгүй нэгэн мэт үлдэнэ. Ингээд НБА лигийн аварга болж үзэлгүй зодог тайлсан домогт сагсчдыг эргэн нэг санацгаая.
10. Режи Миллер

“Индиана” багт 18 жил үнэнч зүтгэсэн Режиг 2007/2008 оны улиралд тэр жилдээ аварга болох тавилантай байсан “Селтикс” урьсан ч Миллер татгалзсан. Учир нь ийм аргаар аварга боллоо гээд утгагүй гэж үзсэн юм.
9. Патрик Юинг

1994 оны тэр нэгэн алдаа байгаагүй бол Юинг энэ жагсаалтад орохгүй байх ёстой байлаа.
8. Аллен Айверсон

“Филадельфи” багийн бүрэлдэхүүн угаасаа аварга болох баг биш байсан тул 2001 оны финал түүний хувьд гоц амжилт гэсэн үг.
7. Жорж Гервин

Гервин бол 4 удаа лигийн мэргэн бууч болж байсан эрхэм. Гэхдээ аварга болох битгий хэл финалд ч шалгарч үзээгүй.
6. Стив Нэш

Нэш плей-оффт 120 тоглож үзсэн ч финалд нэг ч шалгараагүй. Хоёр удаагийн лигийн MVP болсон түүнд аваргын бөгж байхгүй.
5. Элжин Бэйлор

Бүх замналаа “Лейкерс”-т өнгөрөөхдөө найман удаа финалд ялагдсан. Түүнийг зодог тайлсан яг тэр улиралд баг нь аварга болж байлаа. Багаас түүнд аваргын бөгж өгсөн ч албан ёсоор аварга гэж тооцогддоггүй.
4. Чарльз Баркли

Майкл Жордантай нэгэн үед төрсөндөө харамсаж явдаг олон тоглогчийн нэг.
3. Жон Стоктон

1997 оны цувралд 35 настай Стоктон анх удаагаа НБА финалд шалгаран гарч ирсэн. Харин тэнд түүнийг Жордан хүлээж байлаа.
2. Крис Пол

Стоктон ганц багт үнэнч байсан бол Крис Пол Бүх Оддын тоглолтод орохдоо л 4 өөр багийг төлөөлж байлаа.
1. Карл Мэлоун

Түүний хүртсэн шагналуудыг тоолоод баршгүй. 40 настайдаа тэр “Лейкерс”-т Шак, Кобе, Гэри Пэйтон нар дээр очоод ч бүтээгүй.
