UBLife Logo
Кино
Euphoria 3-р бүлгийн талаар таны заавал мэдэх ёстой 10 баримт

Euphoria 3-р бүлгийн талаар таны заавал мэдэх ёстой 10 баримт

Ub.life
Ub.life

Дэлхий дахиныг, тэр дундаа өсвөр насныхны дунд эрчээ авч, сайн, муу сэтгэгдлийг хамтад нь хоршоосон Euphoria цувралын сүүлийн бүлэг нээлтээ хийгээд хэд хоногийг ардаа үлдээлээ. “Euphoria” бол Америкийн ахлах сургуулийн сурагчдын амьдрал, тэдэнд тулгарч буй сорилтуудыг маш нээлттэй, бодит бөгөөд уран сайхны өвөрмөц шийдлээр харуулсан драмын цуврал юм. Тэгвэл уг цувралын 10 сонирхолтой баримтыг та бүхэндээ хүргэж байна.

1.Бямба гариг бүр шинэ анги

Цувралын гуравдугаар бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр HBO болон Max платформ дээр нээлтээ хийсэн билээ. Цуврал нийт найман ангитай бөгөөд бямба гараг бүр нэг анги цацагдах аж.

2. Цаг хугацааны үсрэлт

Энэ бүлэгт хоёрдугаар бүлгийн төгсгөлөөс хойш таван жилийн дараах үйл явдал өрнөнө. Дүрүүд ахлах сургуулиа төгсөж, насанд хүрэгчдийн амьдралд хөл тавьжээ.

3. Ругийн шинэ дүр төрх

Ру ахлах сургуулиа төгсжээ. Хэрэв та санаж байгаа бол тэрээр хоёрдугаар бүлгийн төгсгөлд Лори буюу хар тамхины наймаачинд асар их өртэй болсон. Тиймээс тэрээр өрөө дарахын тулд Калифорни, Мексикийн хооронд хар тамхи зөөвөрлөж өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Муу ч үгүй шилдэг ажилтан шүү.

4.Тэдний шинэ амьдрал

Кэсси, Нэйт нар сүй тавьж, хотын захад амьдарч байгаа бөгөөд Кэсси сошиал медиа контент бүтээгчээр ажиллаж байгаа аж.

5.Харамсалтай нь зарим жүжигчид эргэн ирээгүй

Барби Феррейра (Кэт), Жавон Уолтон (Эштрэй), Сторм Рейд (Жиа) нар гуравдугаар бүлэгт эргэн ирсэнгүй.

6.Фезкогийн дүр

Фезкогийн дүрээр бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Ангус Клауд жүжигчин 2023 онд таалал төгссөн. Тиймээс кино багийнхан шинэхэн бүлэгт түүний дүрийг хэрхэн төгсгөхөө аль хэдийн шийдвэрлэсэн байгаа гэнэ.

7.Шинэ дүрүүд ч бас нэмэгдэв

Киноны баг бүрэлдэхүүнд дуучин Розалиа, Наташа Лайонн, Даниэль Дедуайлер болон Лексигийн даргын дүрд тоглох Шэрон Стоун нар нэмэгдсэн.

8.Яагаад гуравдугаар бүлэг 4 жилийн дараа гарав?

2023 оны Холливудын ажил хаялт, гол жүжигчдийн завгүй хуваарь болон найруулагч Сэм Левинсоны зохиолын өөрчлөлтөөс шалтгаалан шинэ бүлэг гарах хүртэл нэлээдгүй их хугацаа зарцуулсан.

9.Ахин ахлах цувралын драма гарахгүй

Цувралын уур амьсгал ахлах сургуулийн орчноос "film noir" буюу арай бараан, насанд хүрэгчдийн ертөнцийг харуулсан.

10. Төгсгөлийн бүлэг

Зендаягийн хэлснээр энэхүү бүлэг нь дүрүүдийн түүхийг базаж дуусгах хамгийн сүүлчийн бүлэг байх магадлалтай хэмээжээ.

Бэлтгэсэн: Х.Энхзул

Эх сурвалж : https://www.theguardian.com/tv-and-radio/2026/apr/13/euphoria-season-three-review-sydney-sweeney-zendaya-hbo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна