“Алтан Өргөө” олон улсын кино наадам ирэх сарын 15-17-нд болох гэж байна. Тус үеэр “Лоринэт” сантай хамтран “Inspiring Asia-2025” бичил кино наадмын шилдэг монгол бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулах аж. Энэхүү үзвэрээр Монголын залуучуудад тулгамдаж буй сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг зургаан өөр өнцгөөс харуулсан бичил кинонуудыг хүлээн авч үзээрэй.
Мөн үзвэрийн дараа “Inspiring Asia-2026” бичил кино наадамд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах юм байна. Үзвэр үнэ төлбөргүй бөгөөд та ЭНД дарж суудлаа баталгаажуулаарай.

Энэ жилийн “Алтан Өргөө” олон улсын кино наадмын нээлтийн үзвэр нь Бельгийн залуу найруулагч Коко Воутерсийн "Framing Her" баримтат кино байх аж. Тэрбээр нохойгоо дагуулан эмэгтэй найруулагчдын "мөрийг мөшгөхөөр" Европоос Ази руу гурван жилийн урт аялалд гарчээ. Тэрээр Казахстан, Хятад, Энэтхэг болон Монгол улсуудаар аялахдаа тухайн орны тэргүүлэх 4 эмэгтэй инди найруулагчтай уулзаж, тэдний уран бүтээл, амьдралын түүхийг илэн далангүй хальснаа буулгасан байна.