Холливудын хамгийн үзэсгэлэнт жүжигчдийн нэг Эмбер Херд өнөөдөр 40 нас хүрч байна. Салсан нөхөр Жонни Депптэй шүүхдэж, хувийн амьдралынх нь зарим нууц илэрснээс хойш зарим нь түүнээс айдаг болсон. Гэхдээ тэр үзэсгэлэнтэй хэвээр. Ингээд түүний алдрын оргилд хүрсэн замналыг танилцуулъя.
Палм Спрингс (2007)

Түүний анхны олны анхаарлыг татсан дүр. Дэлгэцээс тун удалгүй буулгасан энэ цувралд Эмбер ээж, хайртай залуугаа алдсаныхаа дараа гол сөрөг баатартай ойртож байгаа эмэгтэйд тоглосон юм. 4 сарын дотор 11 кг турж, дүрдээ орж байжээ.
Never Back Down (2008)

Спортын энэхүү кинонд Херд гол баатар зодоонч залуу Жейкийн найз бүсгүйн дүрд тоглосон. Үргэлжлэл гарсан ч Херд оролцоогүй. Үүндээ ч харамсаагүй. Шинэ анги гарах болгондоо киноны нэр хүнд унасаар байлаа.
Zombieland (2009)

Энэ киног санаж байгаа хүмүүсийн толгойд Жесси Айзенберг, Вуди Харрельсон, Эмма Стоун, Эбигейл Бреслин, Билл Мюррей нар буух байх. Гэхдээ нэг зомбид нь Херд тоглосон түүхтэй.
The Joneses (2010)

Дэвид Духовны, Деми Мур нар гол дүрд нь тоглосон энэхүү драмд Херд охиных нь дүрийг бүтээжээ.
The Rum Diary (2010)

Энэ бол Хердийг од болгосон төсөл байлаа. Киноныхоо хамтрагч Жонни Депптэй учир ургуулсан нь XXI зууны Холливудын хамгийн хачирхалтай гэрлэлтэд хүргэсэн билээ.
Сироп (2011)

Компанийхаа төлөө шинийг бүтээгээд хулхидуулаад юу ч үгүй хоцорсон залуу ажилтан хуучин захирал эмэгтэйтэй нийлж, ажиллахаар шийднэ. Энэ захирал нь Херд юм.
Machete Kills (2013)

Квентин Тарантино, Роберт Родригес нарын хамтын энэ төсөлд Дэнни Трехо, Мишель Родригес, Мел Гибсон, Чарли Шин, Антонио Бандерас, Леди Гага нарын алдартнууд уригдсан. Харин Эмбер алуурчин Мачетегийн хамтрагч, Сан Антониогийн миссийн дүрийг бүтээсэн байна.
Three Days to Kill (2014)

Люк Бессоны триллер зохиолын гол дүрд Херд, Кевин Костнер нар тоглосон. Эдгэршгүй өвчин туссанаа мэдсэн ТТг-ын ажилтан эцсийн даалгавартаа гарч байна.
When I Live My Life Over Again (2015)

Эцэг хүүхдийн харилцааны талаар өгүүлсэн инээдмийн драм. Шүүмжлэгчид киног газар дор ортол нь муулсан ч Хердийн тоглолт таалагдсан.
Аквамен (2018)

Хердийн замналын хамгийн гол дүр байж ч мэдэх юм. Харин үргэлжлэлд нь гарах гэсэн ч Депптэй заргалдсан удаан шүүх хурлаас болоод чадаагүй.




