Дэлгэр зуны цаг ирж, хүмүүс амралт, аялал жуулчлалдаа гарахаар бэлтгэж байна. Амралтын хамгийн сайхан зүйл юу вэ? Мэдээж халуун нар, инээд наргиан, адал явдал. Энэ удаад бид та бүхэнд зуны амралтын тухай хамгийн инээдтэй 9 киног танилцуулж байна.
"Кавказад болсон үйл явдал, эсвэл Шурикийн шинэ адал явдал" (1967)

Ахмад үеийнхэнд маш их таалагддаг кино. Хуучин ЗХУ-ын үеийн кинонуудаас хамгийн эерэг энергитэй, инээдтэй бүтээл билээ. Шурик амралтаараа ардын утга зохиол судлахаар уулын нэгэн нутагт очно. Эцэст нь амралт, хайр, адал явдал бүгдийг олно.
“National Lampoon's Vacation” (1983)

Видео хуурцаг байх үеийн супер хит кино. Кларк Гризволд эхнэр, 2 хүүхдээ аваад Калифорнийн “Walley World” паркт амрахаар явна. Замын турш адал явдалд орох бүтэлгүй эр. Маш амжилт олсон тул энэ киног хэд хэдэн удаа дахин хийсэн байдаг.
“EuroTrip” (2004)

Төгсөлтийн амралтаараа америк залуус Европт хүрч ирнэ. Яаж ийгээд Берлинд очиж, ямар нэгэн эмэгтэйтэй танилцах атгаг хүсэлтэй. Гэвч зам үнэхээр урт ажээ.
“Mr. Bean's Holiday” (2007)

Мистер Бин гэхээр бүх юм ойлгомжтой. Тэр камер бариад Францаар хэсүүчилж байна.
“Forgetting Sarah Marshall” (2008)

Питер нэртэй залуу найз бүсгүйдээ хаягдаад гунигаа тайлахаар Хавайд очтол нөгөөх нь тэнд байж байх юм.
“Tucker & Dale vs. Evil” (2010)

Инээдмийн гэхээсээ илүү аймшигтай байж магадгүй. Зуслан дээр наргиж байгаа оюутнууд, тэдний дэргэд амьдрах хоёр азгүй амьтан. Харин хэн нь маньяк вэ?
“Klovn: The Movie” (2010)

Гол баатар Франк найз бүсгүйдээ аав болоход бэлэн гэдгээ харуулах гэж хүүг нь аваад аялалд гарна. Гэтэл тэдэнтэй санамсаргүй Каспер хэмээх найз нь ирж нийлнэ. Каспер амрах биш наргих, уух, зочид буудлаар тэнэх хүсэлтэй. Хэт хар тоглоомтой гэдгийг анхаарна уу.
“Fumer fait tousser” (2022)

Дарга нар нь нуурын дэргэд амрах боломж олгосон супер баатрууд. Романтик уур амьсгалтай гэж байгаа.
