Хүнд тусархуу зан чанарыг бид нэг л хүнд ашигтай мэтээр төсөөлж, "өөрийгөө золиослох үзэл"-тэй дүйцүүлэн боддог. Тэгвэл хүнд тусалж, сайхан хандаж, дэмтэй үйл бүтээхэд тусалж буй хүн ч баяр хөөртэй болдог болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Судалгааны явцад бусдад энгийн нэгэн тус хүргэхэд ч хүний сэтгэл хөдөлж, баяр баяслын допамин даавар ялгарч буй нь ажиглагджээ.
Бусдад туслахад стрессийн хэмжээ буурч, бодисын солилцоо сайжирч, дархлааны эсүүд нэмэгдэх зэргээр бие махбодод ч эерэг өөрчлөлтүүд гарах юм.
Бид нэгэндээ "хариу нэхэлгүй тусал" гэдэг ч хэн нэгэнд туслах үед хүн өөрөө ч аз жаргалтай болж, тэр дороо хариугаа авчихдаг аж.
Мөн бусдад энгийн "дулаахан" үгс хэлэхэд ч уг даавар ялгарч, баяр хөөр мэдэрдэг болохыг судалгааны баг онцолжээ. Эдгээр нь:
- "Өглөөний мэнд", "Өдрийн мэнд", "Сайн уу?" гэхчлэн мэндчилэн инээмсэглэх;
- Өргөж буй зүйлд нь туслах, зөөлөн харцаар харах, эелдэг таатай уур амьсгал мэдрүүлэх;
- Хамтдаа цагийг өнгөрүүлэх, нэгэндээ сэтгэлээ уудлах, зүгээр л "хань" болох;
- "Сайхан амраарай", "Болгоомжтой яваарай" гэхчлэн ерөөх гэх мэт жижигхэн зүйлс ч байж болох юм.
Эх сурвалж: Realizedworth.com