UBLife Logo
Дэлхий

Ямаатай йог, илжигний сүү буюу энэ намрын эрүүл мэндийн шинэ тренд

Ямаатай йог, илжигний сүү буюу энэ намрын эрүүл мэндийн шинэ тренд

Зуны амралт өндөрлөсөн ч намрын халуун өдрүүд үргэлжилсээр байна. Энэ намрын эрүүл мэндийн шинэ аяллуудыг танилцуулж байна. Жирийн нэг амралт, сувиллын газарт очих, хотын ойролцоо салхинд гарах гэдэг зүйлийг мартах цаг иржээ. 2026 онд хүмүүс эрүүл мэндийн аялалд анхаарал хандуулдаг болсон. Галт уулны элс, шар айраг, ямаатай йог гээд өвөрмөц ч биед ашигтай аяллыг орчин үеийнхэн сонгодог болсон. Нэг талаас шинэлэг, нөгөө талаас сэтгэл санааг сэргээх ач тустай.

Галт уулын элс

Японы хэд хэдэн мужид галт уулын халуун дулаан элсэнд хүзүүгээ хүртэл булуулж хэвтээд элдэв хуучаасаа салах үйлчилгээ үзүүлдэг. “Сүнамүши” гэдэг энэ уламжлалт эмчилгээнд үйлчлүүлэгчийг тусгай бэлтгэсэн элсэн дээр хэвтүүлж, толгойноос бусад хэсгийг цэвэрхэн булна. Энэхүү халуун дулаан нь хүний биеийг суллаж, цусны эргэлтийг нэмэгдүүлнэ. Элсний жин хэт хүнд биш тул торгонд хучуулсан мэт таатай мэдрэмж төрүүлнэ.

Илжигний сүү, какаотой гоо сайхны засал

Италийн нэгэн сувиллын газар тун өвөрмөц эмчилгээ санал болгож байна. XV зууны үеийн Флоренцийн Salviatino цайзад хийдэг энэхүү засал нь эртний арга засал, хими, ардын эмчилгээнд тулгуурласан. Хэрэглэдэг бүтээгдэхүүн дотор илжигний сүү, какао гол үүрэгтэй. Хатан хаан Клеопатра илжигний сүүн заслыг байнга хэрэглэдэг байсан бөгөөд тус сүү нь маш баялаг витаминтай тул арьсыг тослог, гялалзсан болгодог гэнэ. Харин какао нь хүний биеийг амрааж, сэтгэл зүйн эмчилгээнд хэрэглэдэг ажээ.

Од харж, “одонд шумбах”

Энэ эмчилгээ сүүлийн үед тун их хүчийг авч байгаа юм. Илүү юм хэрэггүй, зүгээр л шөнийн тэнгэр дор ой модонд байхад л болоод явчихна. Ингэснээр хүний бие тайвширч, хүний тархи хотын чимээ, шуугианаас бүрэн салдаг. Орон нутгийн аяллын газрууд энэ трендийг тэр даруй өлгөн авч, “Одны аялал” хийдэг болоод байна. Од харан хэрхэн суух талаар зааж өгдөг мэргэжлийн хөтөч ч бий. Швейцар, Исландад тун их хөгжсөн.

Шар айрагт орох

Шар айрагтай усанд орох гэдэг худал мэт санагдав ч бодит эмчилгээ. Ялангуяа Чех улсад өргөн дэлгэрсэн. Шар айраг хийхэд ордог хөрөнгө, арвай, зөрөг цэцэгтэй модон ваннд тухлан хэвтээд дэргэд байх торхноос шар айраг ууна. Ийм эмчилгээ хүний биеийг амрааж, арьсыг зөөллөн, торгомсог болгодог байна.

Ямаатай йог

Үйлчлүүлэгчид йогийн байрлалдаа ороход сүрэг ямаа танхим дотор зугаалж байх юм. Тэд хивс зажилсан шигээ гүйж харайхдаа хүмүүсийн нуруун дээр суудаг. Нуруун дээр тайван амгалан суух ямаа таны биеийг эмчлэхдээ гол нь биш. Харин та байгальд гарч, амьтантай харьцан, сэтгэл санаагаа сэргээх нь чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...