UBLife Logo
Дэлхий

Тавхан хоноод халагдсан Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Кэти Захария

Тавхан хоноод халагдсан Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Кэти Захария

Энэ сар АНУ-ын Цагаан Ордон шинэ хэвлэлийн төлөөлөгчтэй болсноо зарласан юм. Тэр нь 42 настай Кэти Захария байв. Гэвч түүнийг ердөө тавхан хоногийн дараа анхных нь хурлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп халлаа.

Түүний анхны бөгөөд эцсийн хэвлэлийн хурал нь аравдугаар сарын 13-нд болсон. 14 минут үргэлжилсэн хурлын эхний найман минутад Захария бэлтгэсэн тэкстээ байнга харан уншиж, шүүмжлэгчдийн хэлснээр “хоёр үг ч цээжлээгүй байжээ”.  

“The New York Times” сонинд “Кэти Захария хэвлэлийн хуралд ердөө гурван сэтгүүлч дуудсан байлаа. Нэг гэнэтийн мэдээ зарласнаа алдаа гаргаад нөхрөө Ерөнхийлөгчтэй хольж хутгасан. Кэти ердөө тавхан минут тэссэн, тэгээд Цагаан Ордны хэвлэлийн албыг цочролд оруулаад гараад зугтсан” гэж бичжээ.

Захария шүүмжлэгдэх болсон бас нэг шалтгаан нь өөрийгөө хуульч гэж нэрлэсэн явдал байлаа. Харин Цагаан Ордон түүнийг өмгөөлөгч гэж танилцуулсан. Гэтэл үнэндээ түүнд өмгөөлөх эрх байхгүй. 2007 онд тэрээр Пеппердайн их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн, 2011 онд хуулийн доктор зэрэг авсан. Дараа нь өмгөөлөх эрхийн шалгалт өгөх гэж оролдсон ч унасан. Харин Захария “Дахин шалгалт өгөх гэж оролдоогүй. Их сургуулийн диплом маань БНХАУ-д шинжээчээр ажиллахад хангалттай байлаа” гэж хэлсэн байна.

Захария олон жилийн турш олон нийтийн сүлжээнд хуйвалдааны онол сурталчилсан, “Ангараг гараг дээр хулгайлагдсан хүүхдүүдийн NASA-гийн колони байдаг” гэж үздэг Роберт Дэвид Стилийг магтан дуулдаг байжээ. Мөн бие давхар эхчүүдийн хэрэглэдэг мифепристон вакцин нь дэлхийн дайны үеэр нацистууд хэрэглэдэг байсан, аюултай эд гэж бичиж байсан гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...