UBLife Logo
Дэлхий

Макрон: Дээрэмчин, тонуулчдыг өршөөхгүй, хатуу шийтгэнэ

Макрон: Дээрэмчин, тонуулчдыг өршөөхгүй, хатуу шийтгэнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл болон бусад хотууд жинхэнэ гамшиг, дээрэм тонуулыг үзэж өнгөрөөлөө.

Өнөөдөр Даваа гарагийн өглөө их дэлгүүр, ресторан, цайны газар зэрэг бизнес эрхлэгчид учирсан хохирлоо тоолж байна.

Францын ДХЯ-ны мэдээлснээр үймээн болон хувирсан жагсаалын үеэр 2397 хүн баривчлагдаж, 997 цагдаагийн ажилтан шархдаж, гэмтсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон жагсаалын үеэр дэлгүүр, хоолны газруудыг тонож, шатаасан гэмт этгээдүүдийг олж, хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Хууль ёсны шаардлага тавин жагсаж байгаа хүмүүсийг эвдэн сүйтгэж, дээрэмдсэн гэмт хэрэгтнүүдээс ялгах хэрэгтэй. Францчууд өөрсдийн гараар Франц орноо дээрэмдэж болохгүй. Гэмт этгээдүүдэд өршөөл байхгүй” гэж хэлсэн юм.

Энэ сарын 17-ны жагсаалд улс орон даяар 500 мянган хүн оролцсон.

Гэвч жагсаал үймээн болж хувирснаар Лимож хотын 100 жилийн түүхтэй байшинг шатааж, Парис, Лион, Марсель хотуудад тансаг дэлгүүрүүд дээрэмчдийн гарт өртсөн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...