UBLife Logo
Дэлхий

Ши Жиньпин Өвөр Монголд ажиллалаа

Ши Жиньпин Өвөр Монголд ажиллалаа

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны  хорооны Нарийн бичгийн дарга Ван Вэйжүн, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баоган нарын хамт Улаанцав хотод ажиллав.

Тэрээр энэ үеэрээ "Ногоон хөгжил" бол "Чансаатай хөгжил"-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Чансаатай хөгжлийг өндөр түвшний байгаль орчны хамгаалалттай уялдуулан зохицуулж, уул, ус, ой мод, газар тариалан, нуур бүрд, бэлчээр өвс, элсэн цөлийг цогцоор нь хамгаалан системтэйгээр засахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлуудыг уялдуулан зохицуулж, гуйвалтгүйгээр байгаль орчныг нэн тэргүүнд тавин ногоон хөгжлийн замаар урагшлах хэрэгтэй” гэж онцоллоо.

Ши Жиньпин “Хуанчихай” байгалийн нөөц газарт зочилж, ӨМӨЗО-оос экологи, байгаль орчны хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Хуанчихайг цогцоор нь хамгаалах, экосистемийг нь сэргээхэд чиглүүлж хийсэн орон нутгийнханы ажлын тухай мэдээлэл сонсов.

Мөн Цахар өндөр технологийн хөгжлийн бүсэд зочилж, орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...