UBLife Logo
Дэлхий

Зеленский: Трамп биднийг ялагдуулах гээд байна уу даа

Зеленский: Трамп биднийг ялагдуулах гээд байна уу даа

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрын харилцаа урьд байгаагүй хэмжээгээр муудаад байгаа.

Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын “Bloomberg” агентлагт Ням гарагт ярилцлага өгөхдөө энэ талаар харамсан ярьжээ. Тэрээр “Ерөнхийлөгч Трампын сүүлийн өдрүүдийн бодлого нь Украин улсыг бууж өгүүлэхэд чиглэж байна. АНУ-ын Конгрессын завсрын сонгууль болох 11 дүгээр сарын 3 хүртэл маш аюултай өдрүүд үргэлжлэх болно. Сонгуулийн өмнөх АНУ-ын бодлого маш хатуу, хэцүү байна. Гэхдээ сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ, тайван болно гэдэгт итгэж байна” гэжээ. Түүний хэлснээр АНУ санаатайгаар  “Starlink” системийн ажиллагааг саатуулж, “Patriot” пуужин нийлүүлэх явцаа удаашруулж байгаа ажээ.

Зеленский “Би Трамп ерөнхийлөгчид тавьсан сүүлийн санал маань “Бид ОХУ-ын дизель түлшний үйлдвэрт цохилт өгөхөө зогсооё. Хариуд нь манайд “Patriot” пуужин нийлүүлээч” гэсэн санал байлаа. Харин тэд зүгээр л ОХУ-ын эрчим хүчний салбарт өгөх цохилтоо зогсоохгүй бол та нарт өгөх зүйлээ танана шүү” гэж сүрдүүллээ. Америкийн холбоотнууд маань биднийг ялагдуулах гэж бодоогүй гэж найдахыг хүсэж байгаа ч сүүлийн үед яг тэгж харагдаад байна.Трамп Путинтэй сайн харилцаатай байж магадгүй ч дайнаа зогсоо гэж түүнд хэлж чадахгүй” гэж гомдол тавьсан байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...