UBLife Logo
Нийгэм

Японы ЭСЯ-наас харамсал илэрхийллээ

Японы ЭСЯ-наас харамсал илэрхийллээ

Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан билээ. Уг түймэр нь хүний буруутай үйлдлээс буюу “Мобиком” компанийн ажилтны машинаас үүссэн гэдэг нь тогтоогдсон.   “Мобиком” компанийн толгой компани болох Японы KDDI группийн удирдлагаас хүлцэл өчсөн билээ.

Энэ удаад Монгол дахь Японы ЭСЯ-наас харамсал илэрхийлсэн байна. Мэдэгдэлд “Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна.

Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпораци" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...