ТЭСО Групп оюутан залуусын боловсролыг дэмжих зорилгоор “ТЭСО Группийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр 2026”-аа зарлалаа. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрөөр нийт 1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох ажээ. Тэтгэлэгт Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй 1-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.
Хэн тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?
Нэгдүгээр курсийн оюутнууд:
Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элссэн байх
Элсэлтийн шалгалтын хүчин төгөлдөр оноотой байх
Сүүлийн нэг жилийн хугацаанд ижил төрлийн буюу сургалтын төлбөрийн бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
Урлаг, спорт, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргасан, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
2-4 -р курсийн оюутнууд:
Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг байх
Голч дүн 2.8-аас дээш байх
Сүүлийн нэг жилийн хугацаанд ижил төрлийн буюу сургалтын төлбөрийн бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, уралдаан тэмцээнд амжилт гаргасан, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог оюутнуудад давуу тал олгоно.
Ямар материал бүрдүүлэх вэ?
Нэгдүгээр курсийн оюутнууд:
Элсэлтийн шалгалтын онооны батламж
Их, дээд сургуульд элсэн суралцах урилга эсвэл түүнтэй адилтгах албан бичиг
Гаргасан амжилтыг тодорхойлох баримт бичиг
2-4 -р курсийн оюутнууд:
Сургуулийн тодорхойлолт
Суралцсан хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
Гаргасан амжилтыг тодорхойлох баримт бичиг
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
Тэтгэлгийн материалыг 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Бүртгүүлэхийн тулд Tino Super App-ийг татаж, бүртгэлээ баталгаажуулсны дараа “ТЭРБУМ ТЭТГЭЛЭГ” цэсийг сонгон шаардлагатай материалаа хавсаргаж илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
