UBLife Logo
Newsfeed
LookTV Haunted House | Нууцлаг хаалганы талаар бид юу мэдэх вэ?

LookTV Haunted House | Нууцлаг хаалганы талаар бид юу мэдэх вэ?

Өнөөдөр буюу 10 сарын 23-нд нэгэн худалдааны төвд хуучирч муудсан, нууцлаг хаалга гэнэт гарч ирснийг та мэдсэн үү? Хоёр метр орчим өндөртэй уг хаалга аймшгийн киноноос гараад ирсэн гэлтэй нэг л жихүүцэм сэтгэгдэл төрүүлнэ. Тэгвэл тус нууцлаг хаалга нь удахгүй болох “LookTV Haunted House” эвенттэй холбоотой ажээ.

Хаалганы харагдах байдал

Хаалга гаднаасаа хуучирч муудсан, будаг нь халцарсан будагтай харагдана. Ойролцоогоор хоёр метр өндөр, 80 гаруй сантиметр өргөн бөгөөд хажуу талаасаа 50 гаруй сантиметр өргөнтэй аж. Мөн хаалган дээр байрлах дурангаар цаана нь юу байгааг шагайж харах боломжтой юм.

Хамгийн сонирхолтой нь, хүн бүрд ижил зүйл харагдах эсэх нь одоо ч нууц хэвээр. Харин тодорхой зүйл гэвэл энэ хаалга танд гарцаагүй айдас, нууцлаг байдлыг мэдрүүлнэ. Учир нь хаалганы нэр хүртэл “Haunted House” буюу “Сүнстэй байшин” шүү дээ. Айдас, түгшүүр төрүүлж, адреналин ялгаруулах энэхүү нууцлаг хаалга Хэллоуины баярын эхлэл болох нь гарцаагүй.

Хаалга аймшгийн түүхүүдэд ямар утга бэлгэдэл агуулдаг вэ?

Дэлхийн олон орны ардын уламжлал, итгэл үнэмшилд хаалгыг амьд болон сүнсний ертөнцийг зааглагч зангилаа хэмээн бэлгэдсээр ирсэн. Монголчуудын дунд ч талийгаачийг гэрийн үндсэн хаалгаар бус, ханын туургыг сөхөж гаргадаг эртний заншил зарим нутагт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэ нь үхэл болон сүнсний хорлолыг гэрт дахин нэвтрүүлэхгүй байх, мөн хаалгыг зөвхөн нартын амьд хүмүүсийн зорчих зам хэмээн хүндэтгэн үздэгтэй холбоотой. Ийнхүү хаалга нь зүгээр нэг орж, гарах орон зай бус, хоёр өөр ертөнцийн зааг, үл мэдэгдэх нууц руу нэвтрэх бэлгэдэл болдог билээ.

Яг энэ бэлгэдэл, ойлголттой энэ жилийн “LookTV Haunted House” тун сонирхолтойгоор огтлолцож байна. Амьд ба амьд бус ертөнцийн заагаар аялж, үл мэдэгдэх нууцлаг орчноор зочлоорой.

Энэхүү нууцлаг хаалга хаана, хэдий хүртэл байрших вэ?

Одоогоор энэхүү нууцлаг хаалга Хан-Уул E-Mart худалдааны төвд байрлаж байна. Харин хаалга ердөө гурван өдрийн турш буюу энэ ням гараг хүртэл л байх ажээ. Тиймээс учир битүүлэг хаалганы цаана юу нуугдаж байгааг сонирхож байвал амжиж очоод үзээрэй.

Дэлгэцийн цаанаас л мэдэрдэг аймшгийг бодит амьдрал дээр мэдрэх боломж

Ихэнх хүмүүс LookTV-ийг зөвхөн кино, контент үздэг платформ гэж боддог. Харин тэд үзэгчдэдээ контент хүргээд зогсохгүй, тухайн дэлгэцийн ертөнцийг бодит орчинд амилуулан мэдрүүлдэгээрээ онцлогтой. Үүний тод жишээ бол жил бүр хүлээлт үүсгэдэг “Haunted House” эвент юм.

Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг эвент энэ жил бүтэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд ор сураггүй алга болсон хүмүүсийн нууцлаг, сэтгэл сэртхийлгэм түүхээр таныг айдсын ертөнцөөр аялуулна. Та зүгээр нэг аймшгийн байшин сонирхоод зогсохгүй, тэрхүү нууцлаг түүхийн нэг хэсэг болох боломжтой.

Аймшгийн кино үзэж байхдаа “Би байсан бол ингэх байсан юм” гэж бодож байсан уу? Тэгвэл өөрийгөө сорьж, айдсыг бодитоор мэдрэх цаг ирлээ. Худалдааны төвд байрлах тэрхүү нууцлаг хаалга бол ердөө энэ аймшгийн ертөнц рүү нэвтрэх эхлэл хэсэг аж.

Halloween-аар заавал очиж, эр зоригоо шалгах эвент: LookTV Haunted House

Halloween-ы баярын амин сүнс бол айдас, түгшүүр, нууцлаг байдал. Тэгвэл тус баярыг утгаар нь мэдэрье гэвэл “LookTV Haunted House” -ийг найзуудаараа зорьж эр зоригоо шалгаарай. Өмнөх жилүүдийн “Haunted House” ямар бодитой бөгөөд айдсаар дүүрэн болж байсныг та санаж байгаа байх. Энэ жил үүнээс ч илүү сонирхолтой, нууцлаг түүхийг бэлдсэн нь гарцаагүй.

  • Хэзээ: 10 сарын 26-наас 11 сарын 1-нийг дуустал

  • Хаана: Пассаж төв

  • Тасалбарын үнэ: 14,900₮

Halloween-ы дүрдээ хувираад, найзуудтайгаа нэгэн үдшийг мартамгүй, зугаатай өнгөрүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...