UBLife Logo
Newsfeed
Монголын анхны MLBB фестиваль “MCT EA Ulaanbaatar”-ын талаар мэдвэл зохих 7 зүйл

Монголын анхны MLBB фестиваль “MCT EA Ulaanbaatar”-ын талаар мэдвэл зохих 7 зүйл

“Mobile Legends: Bang Bang (MLBB)”-ийн Зүүн Азийн бүсийн шилдэг зургаан баг Улаанбаатар хотод өрсөлдөх гэж байна. “MCT EA Ulaanbaatar” тэмцээн M Bank Arena-д зохион байгуулагдах бөгөөд Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгосын багууд оролцоно. Энэ нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “MLBB”-ийн олон улсын тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Тэгвэл тус тэмцээний талаар мэдвэл зохих долоон зүйлийг хүргэе.


1. MCT EA буюу Зүүн Азийн бүсийн тэмцээн

MCT EA (Mobile Legends: Bang Bang Championship Tour East Asia) нь Зүүн Азийн бүсийн MLBB багуудын дунд зохион байгуулагддаг тэмцээн юм. Тус бүсийн анхны тэмцээн энэ оны тавдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод болсон бол хоёр дахь удаагийн тэмцээн энэ сарын 29–31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ удаад Хятад, Монгол улсаас тус бүр хоёр баг, Япон болон Өмнөд Солонгосоос тус бүр нэг баг оролцож, нийт зургаан баг өрсөлдөнө.

2. Олон улсын тавцанд өрсөлдөх Монголын хоёр багтай танилц

MCT EA Ulaanbaatar тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн The MongolZ болон MIO AHP багууд оролцоно. Тэд ESN-ээс зохион байгуулсан анхны MLBB-ийн лигт эхний хоёр байрт шалгарч, Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

The MongolZ нь Монголын цахим спортын танил багуудын нэг бол MIO AHP нь стриймэр MIO-ийн байгуулсан MLBB баг гэдгээрээ онцлогтой. Хоёр баг энэ удаад олон улсын өрсөлдөгчидтэй хүч үзэж, дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм.

3. Зүүн Азийн тэмцээний ялагч M8 дэлхийн аваргад оролцоно

“MCT EA Ulaanbaatar” тэмцээний багууд зөвхөн бүсийн аваргын төлөө бус, “MLBB”-ийн дэлхийн аварга шалгаруулах M8 тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм. Тодруулбал, энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг M8 дэлхийн аваргын үндсэн шатанд шууд оролцох эрх авна. Харин хоёр, гуравдугаар байрт шалгарсан багууд M8 Wild Card шатанд өрсөлдөх эрхтэй болох юм.

4. Гурван өдрийн турш үргэлжилнэ

“MCT EA Ulaanbaatar” тэмцээн аравдугаар сарын 29–31-нд M Bank Arena-д зохион байгуулагдана. Гурван өдрийн турш олон улсын зургаан багийн тоглолтыг үзэх боломжтойгоос гадна үзэгчдэд зориулсан төрөл бүрийн уралдаан, тэмцээн болон нэмэлт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Тэмцээний хөтлөгчөөр Baagii Official сувгийн Baagii ажиллаж, финалын өдөр реппер Trishna үрэлцэн ирж уран бүтээлээ толилуулах болно. Харин эхний өдөр Jwoo, Losol, Tumee нар IRL шууд дамжуулалт хийхээр болжээ.

5. 100 мянган Diamond буюу таван сая гаруй төгрөгийн шагналтай уралдаан болно

Тэмцээний гурван өдрийн турш үзэгчдэд зориулсан шагналтай уралдаан зохион байгуулагдана. Diamond нь Mobile Legends: Bang Bang тоглоом дотор ашигладаг виртуал валют бөгөөд тоглогчид үүгээр төрөл бүрийн тоглоомын зүйлс худалдан авах боломжтой.

Diamond нь Mobile Legends: Bang Bang тоглоом дотор ашигладаг виртуал валют бөгөөд тоглогчид үүгээр төрөл бүрийн тоглоомын зүйлс худалдан авах боломжтой.

6. Дуртай стриймэрүүдтэйгээ хамт тэмцээн үзэх боломж

Тэмцээний гурван өдрийн турш Opononi, Saftaz, MIO нар M Bank Arena-аас “watch party” зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, үзэгчид дуртай стриймэрүүдтэйгээ хамт тоглолт үзэж, тэдний шууд хариу үйлдэл, тайлбарыг сонсох боломжтой.

Харин тэмцээний тоглолтуудыг YouTuber Snoopy болон олон улсын мэргэжлийн MLBB багт тоглодог Xeno нар тайлбарлан хүргэнэ.

7. Тасалбараа хэрхэн авах вэ?

Тасалбар авахдаа өдрөө дахин нэг нягтлаарай. Аравдугаар сарын 29, 30-ны өдрийн тасалбар хамт худалдаалагдаж байгаа бол 31-ний финалын өдрийн тасалбар тусдаа зарагдаж байгаа аж. Тасалбарыг Shoppy.mn сайтаас авах боломжтой.

Мөн Fan Zone тасалбар авсан үзэгчдэд шагналтай гэнэ. Эхний хоёр өдрийн Fan Zone тасалбар авсан хүмүүсээс 200 хүн MLBB-ийн баатрын скин хожих боломжтой бол финалын өдрийн Fan Zone тасалбар авсан хүн бүр скин хожих ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...