Зуны намуухан үдэш яг л яруу найраг шиг, сэвшээ салхи нь эгшиглэх хөгжим шиг, өнгө үзэмж нь уран зураг шиг санагддаггүй гэж үү? Зуныг мэдрүүлэн, сэтгэлийг тань хөглөх шүлэг, дуу, зургийг санал болгоё.
I. ШҮЛЭГ
#1 Б.Эрдэнэсолонго "Зун шиг"
Чи яг зун шигҮс чинь ой шигНүд чинь шөнө шигЧи яг зун шигЧиний хаашаа ч юм нэг л алхвалТөөрч мэдэх учраасБи чамайг одоо болтолТэвэрсэн хэвээрЧи яг ус шиг Урагш нэг л алхвалХөл алдах учраасАнх чамайг харсан тэр газраасаа биХолдож зүрхэлдэггүй.Чи яг бороо шигЧи үүл шигЧи нар шигМиний үүл, миний борооМиний нар учраас би чамд хайртайИх халуун, их гэрэлтэй учраас чам рууЭгцэлж харж болдоггүйЧи яг зун шигХөл чинь өвс шигХөх чинь үүл шигНүдээ аниад, хөлөө өргөөдӨндөрт хөвөхҮүлэнд хүрэхэдХурууны үзүүртХүүхдийнх шиг зөөлөн арьсЖигд бус цохилохЗүрхний хэмнэл мэдрэгдэнэ.Чи яг зун шигЧи яг шөнө шигЧиний хаашаа ч харсан гүн харанхуйТиймээс одоо болтол чамайг хэн гэдгийгБи мэдэж чадахгүй байнаНадад туслаач зун аа, шөнө өөЧи яг зун шигЧи ном шигЧиБи чамайг уншихын тулд төрөлхийн сохорЭсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулдБи чамайг өмнөх ширээн дээрээ тавиадХамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.Нүдээрээ биш, яг ч хуруугаараа бишТүүний дараа төрөх мэдрэмжээ“Чи яг зун шиг” гэж нэрлээдЦаасан дээр буулгана...
#2 Б.Лхагвасүрэн "Зун их зүүд"
Тээрсэн нохой гэрийн сүүдэртТэнийлгэсэн арьс шиг сунайнаСаамандаа цохиулсан унагаСагагаа эрүүлэн унтанаНумын бөгтрөг шиг майга хөлтэй хүүхэдНүцгэн ходоогоо гарган зогсоноХоёр хөлөн дундуур ньХолоо саахалтын гурван гэр харагданаСаяхан эндээс айрганд халамцсан эрСолгой хоолойгоор "ар хөвч" дуулан бүдгэрнэАяын салхи, адууны салхи хоёрын сэвэлзээндАаруул дээрх элээний үргээлгэ дэрвэнэМанхны оройгоосШар утаа савсажМайхны баадангаасДаалимбаны хиншүү ханхалнаОодонгийн улаан тугалнууд"Огинскийн полонез" бүжиглэнэ...
#3 А.Эрдэнэ-Очир: "ЗУНЫ ШӨНӨ"Хөнжлөө бага зэрэг яраадХөлийг нь салхи шүргээдАйлын бүсгүй гадаа унтанаЦэнхэр амьсгал салхиар надад ирээдЦээж нь жаахан товойж харагдаадАйлын бүсгүй гадаа унтана
#4 Л.Өлзийтөгс "Улаанбаатарт бороо орж байна"
Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод лУлаанбаатарт бороо орж байнаХэн ч чамайг орлож чадахгүйУлаанбаатарт бороо орж байнаҮнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд лУлаанбаатарт бороо орж байнаҮсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүдУлаанбаатарт бороо орж байнаХарчихмаар юу ч алга, гэр хоосонУлаанбаатарт бороо орж байнаХаа эрт орж л байсан борооУлаанбаатарт одоо ч орж байнаЧамгүйгээр бороо орж,Чамгүйгээр би амьсгалж, цохилж байнаИтгэмээргүй юм, үнэмшмээргүй юм.Энд, чиний эзгүйд бороо орж байна.
#5 М.Уянсүх "Хөрж байна, сэтгэл минь!"Хөрж байна, сэтгэл минь! Хөндий байна, Хүмүүсээс...Хөх өвсөнд ойртож, тэнгэрт шадарлан суумаар байнаБолох, болохгүй юмсыг мөнх аглагт магтмаар байнаБорооны дараа татсан тэр солонго руу гүймээр байнаСэтгэлээ аваад эндээс эргэж харалгүй явмаар байнаБиеэ тэнд нь орхиод оддын дайд руу нүүмээр байнаАнх үнссэн бүсгүйн уруулын амтыг зүүдэлмээр байнаАлтан, мөнгөн жүнзийг сул харшуулж тулгамаар байнаХүйтэн сэтгэлээс нэрсэн өнгөлөг дарсанд согтмоор байнаНойтон уруулын завсар шүлэг хавчуулж шивнэмээр байнаШивнэж байгаа шүлгийнхээ төгсгөл шад нь болмоор байнаШингэх нарны туяа шиг тэнгэрийн хаяанд л баймаар байнаII. ДУУ
#1 Ч.Бадар-Ууган "Сэрүүн цэцэгс"
#2 Joe Hisaishi "One Summer's Day"
#3 Bodikhuu "Summer Rain"
#4 Su Lee "Heat Waves" (cover)
#5 290 "Be my summer" (ft. Chill with Yavuuhulan)
III. УРАН ЗУРАГ
#1 "Нүүдэл" Ц.Минжүүр, 1967 он
#2 Клод Моне "Намууны талбай", 1873 он
#3 Г.Одон “Зайсан толгой”, 1962 он
#4 Винсент ван Гог "Наранцэцэг", 1880 он
#5 Леоналд Афремов "Төгсөшгүй зун", 2011