UBLife Logo
Newsfeed

Чиний хөтөч: Тааваараа уух наадмын айргаа олж авах 7 газар

Чиний хөтөч: Тааваараа уух наадмын айргаа олж авах 7 газар

Хэдий бид Цэнгэлдэх хүрээлэнгээ тойрохгүй, морины тоосонд даруулахгүй, хуушуураа загсаж дугаарлан авахгүй ч гэлээ гэр гэртээ, хайртай хүмүүстэйгээ наадмаа цомхон сайхан тэмдэглэх боломжтой. Түүний тулд мэдээж сайхан айраг хэрэгтэй. Яваандаа хуушуурны жор, хийж чадахгүй "фэйлдвэл" зарж байгаа газрын хаягуудыг оруулна аа.  (Жич: Би энэ газруудаас ямар ч мөнгө аваагүй, өөрөө хайж байхдаа л олж харсан газрууд шүү. Та бүхнийг бас хайж байгаа болов уу гээд тус болох зорилготой оруулж байгаа шүү. Үнэгүй сурталчилж өгч байхад ганц литр айраг явуулахад яах вэ дээ.  )

За айргандаа 

1. Хөх-Үүр айраг&зоог

Энэ газрын зарж буй айраг тусдаа бас пэйжтэй. Тэр нь "Тэригүн" юм. Сугалаатай айраг гэх аян өрнүүлж байгаа бөгөөд айраг авсан хүмүүсээсээ янз бүрийн азтан тодруулж хоол идэх эрх, айрагны эрх гээд олон шагнал өгөх юм билээ. Булганы айраг гэсэн шүү. Хүмүүс ам сайтай байна.

1 литр нь: 8'000 төгрөг & хүргэлттэй

Жич: Захиалах бол рестораны дугаар луу биш Ub Cab-ийн 11333444 дугаарт залгах юм билээ шүү. Та нарын нэгжийг хайрлав.

2. Тансаг айраг 

Тансаг айраг гэх энэ газар олон жилийн турш айраг зарж байгаа туршлагатай газар гэж олон сэтгэгдлээс уншлаа. Архангайн Хайрханы айраг гэнэ лээ. Архайнгайн айрагт нугасгүй юм болохоор удахгүй захиалж ууж үзэх бодолтой байна.

1 литр нь: 7'000 төгрөг & хүргэлттэй  

Жич: 5 ба түүнээс дээш литрээр авбал хүргэлттэй гэсэн. 

3. Булганы Сайханы айраг зарна, захиалга авна

Өчигдөр лав 1.5 тонн айраг буулаа гэсэн пост оруулсан байгааг харсан юм. Сэтгэгдэл дунд яг ийм байна, тийм байна гэсэн юм харагдаагүй болно. Айраг зарна, захиалга авна гэсэн групп дээрээс харсан.

1 литр нь: 7000 төгрөг & 5 литрээс дээш хүргэлттэй. 

Жич: Хүргэлт нь 3'000 төгрөг & 10 литрээс дээш бол үнэгүй хүргэнэ.

4. Бишрэм айраг 

Хөөрхөн адуунуудынхаа зургийг тавьчихсан байсан болохоор хайр хүрээд оруулж байна.

Бишрэм айраг гэх энэ газар Нарны хорооллын 11-р байрнаас ирж амсаж үзээд аваарай гэсэн байна лээ.

1 литр нь: 7'000 төгрөг & Хүргүүлж авсан ч болно.

5. Шимт Өргөө

Шимт өргөө гэх энэ газрын айраг нь мөн Булган аймгийн Сайхан сумынх гэнэ.

1 литр нь: 6'000 билүү 6500 төгрөг (За ойлголоо гэж итгэлтэй хэлээд утсаа тасалсан болохоор дахиж залгаад асуухаас ичээд байна.   Сонирхвол залгаж асуугаарай.) 

Жич: 10 литрээс дээш хүргэлт үнэгүй. Доошоо бол хүргэлтийн 3'500 төгрөг. 

6. Айраг уух уу? 

Айраг уух уу гэх пэйжтэй энэ газрын айраг Булганы Сайхан сумаас ирдэг гэнэ шүү. 

1 литр нь: 6'000 төгрөг

Жич: 10 литрээс дээш авбал үнэгүй хүргэж өгөх юм байна.

7. Potala Coffee Shop

Архангай аймгаас ирсэн айраг зарж байгаа Potala Coffee Shop гэх өвөрмөц орчинтой нэгэн газар байна. Энд очоод та сууж байхдаа хүнтэй уулзаад ч юм уу ажлаа хийнгээ айраг уух боломжтой.

500мл-тай аягаар: 6'500 төгрөг & TokTok аппликэйшнээр хүргүүлж авч болдог гэнэ.

Хэрэв өөр гоё айрагтай газар орхигдуулсан байвал та бүхэн сэтгэгдэл хэсэгт нэмж бичээрэй!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.