"Time" сэтгүүлээс 2021 онд аялахад тохиромжтой, хамгийн онцгой содон, үзэсгэлэнтэй байгаль, урлагийн өв соёл бүхий 100 байршлыг нэрлэлээ. Ингэхдээ үсгийн дарааллаар нэрлэсэн бөгөөд Монгол Улсын Хөвсгөл нуурыг "Хэлшгүй гүн гүнзгий" хэмээн тодотгосон байна.

"Оросын алдарт Байгаль далайн охин урсгал болох Монголын Хөвсгөл нь гойд үзэсгэлэнтэй бөгөөд тэр бүр олны хөл дарагддаггүй (одоогоор). 270-аад метр гүн энэхүү нуур нь тус улсын цэвэр усны ундрагийн 70 хувийг дангаар бүрдүүлнэ. Монголын өмнөдөд энэ жил шинээр онгоцны буудал ашиглалтад орсноор энэ чиглэлийн аяллыг 3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. АНУ-аас шууд Монгол руу хөөрөх МИАТ-ийн нислэгүүд энэхүү "Монголын хөх сувд"-ийг урьд өмнөхөөс илүү алдар нэр, хүртээмжтэй болгох бизээ" хэмээн уг сэтгүүлд бичжээ.
100 байршлыг сонгохдоо цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд олны хөлд дарагдаагүй, хүмүүсийн төдийлөн мэдэхгүй, онцгой содон үзэсгэлэнт байршлуудыг оруулсан байна.

Нийт 100 байршилтай ЭНД дарж танилцаарай.
Эх сурвалж: Time.com