Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Gorillaz хамтлаг ковидын дараах анхны тоглолтоо эрүүл мэндийн ажилтнуудад зориулж үнэ төлбөргүй хийнэ


2020 онд Лондон хотод товлогдоод байсан Gorillaz хамтлагийн тоглолт цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон билээ. Ийнхүү амьд хөгжмийн тоглолтоор цангасан фэнүүддээ зориулан урлагийн тайзнаа эргэн ирж буй Gorillaz хамтлаг эхний тоглолтоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд зориулан үнэ төлбөргүй хийхээр болсноо зарлаад байна. Тоглолт наймдугаар сарын 10-ны өдөр Лондонгийн "The O2" аренад болох юм.

Gorillaz хамтлагийн бөмбөрчин Рассел Хоббс "Хүн юу тарьснаа хурааж авдаг шүү дээ. Бид зүгээр л баярлалаа гээд өнгөрөх бус баярлаж талархсан сэтгэлээ үйлдлээрээ харуулахыг хүсэж байна. Учир нь бид санаа тавьж буй хүмүүстээ эргээд анхаарал халамжаа үзүүлэх хэрэгтэй шүү дээ." гэжээ. 

20000 хүний суудалтай "The O2" тоглолтын танхимд дэлхийн олон алдартнууд түүхэн тоглолтоо хийж байсан билээ. Тэднээс дурдвал, 2012 онд Роллинг Стоунс хамтлагийн тасалбар 7 минутад, 2007 онд "Spice Girls" хамтлагийн тасалбар 38 секундэд зарагдаж байжээ. Ийнхүү амьд тоглолтгүй 500 өдрийн дараа Английн алдарт хамтлаг болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг их танхимдаа хүлээн авч буйдаа баяртай байна хэмээн "The O2" аренагийн ерөнхий менежер Стив Сайер хэлсэн байна. 


Эх сурвалж: NME

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Уржигдар
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
4 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.