Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо


Канадын дуучин Селин Дион Францын Vogue сэтгүүлийн нүүрэнд заларчээ. Тэрээр том цагаан цамц, шорттой байсан бөгөөд хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаараа ярьжээ. 

Энэ жил 55 настай дуучин эмэгтэй 2022 онд булчин хатингаршиж хөших синдром гэсэн хүнд өвчин туссанаа мэдсэн юм. Селин “Надад хийх ажил маш их байна. Би хүнд өвчтэй гэдгээ бага багаар хүлээн авч байгаа. Долоо хоногт таван удаа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Энэ өвчинтэйгээ хамт амьдарч сурах шаардлагатай. Би өвчнөө ялан дийлээгүй, энэ өвчин надтай хамт үргэлж байх болно. Хэзээ нэгэн цагт энэ өвчнийг эдгээх арга олдоно гэдэгт найдаж суухаас өөр аргагүй. Эхлээд би яагаад, яагаад гээд л өөрөөсөө асуугаад байлаа. Амьдрал ямар ч хариу өгдөггүй. Энэ бүхэнтэй хамт амьдарч сурахаас өөр арга байхгүй. Миний зорилго бол Эйфелийн цамхгийг дахин харах” гэж ярьсан байна.  

Тайзанд дахин гарах эсэхээ тэр мэдэхгүй байна. Учир нь өвчин хүндэрч ч магадгүй. 

Селин Дион мөн гоо үзэсгэлэнгийн талаар “Хүмүүс надаас 55 насандаа яаж ийм үзэсгэлэнтэй байна вэ гэж асуудагт би их баярладаг, бахархдаг. Гоо сайхан гэж чи, би, бидний дотор байгаа зүйл, бидний мөрөөдөл, өнөөдрийн өдөр юм. Гоо сайхан гэдэг бол бидний эргэн тойрон. Би хүчтэй эмэгтэй, ирээдүйгээ өөдрөгөөр харж байна” гэж өгүүлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Dispatch-д “баригдсан” алдарт хосуудын чансаа
2
3 өдрийн өмнө
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
3 өдрийн өмнө
Фото: ATEEZ хамтлагийн Инчон стиль
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.