Салалт болгон харамсаж, гашуудмаар байдаггүй. Заримдаа бид хэн нэгнийг рохисондоо, тэр хүнээс холдсондоо баярлаж, эсвэл энэ бүхнийг дууссанд талархаж, эвлэрч урагшлах хэрэгтэй байдаг. Энэ дуунууд танд аливаа салалтыг аз жаргалтайгаар, итгэлтэйгээр дуусгах ямар байдгийг мэдрүүлнэ.
1. "Thank U, Next" - Ariana Grande
Зарим эксүүд бидэнд эд материаллаг зүйлс үлдээсэн байдаг. Цамц, зүүлт, бөгж... Зарим нь харин амьдралын сургамж үлдээдэг. Ариана Гранде сүүлийн хэдэн жилд харилцааны тал дээр өсөлт уруудалт аль аль нь байсан ч эцэст нь энэ дуугаа гаргаж, бусдад ч бас аливааг ардаа орхиж, хуучнаасаа суралцаад илүү хүчтэйгээр урагшлах ёстойг харуулсан билээ.
2. "Love Yourself" - Justin Bieber feat. Ed Sheeran
Энэ дуу бүхнийг ардаа орхиход тусална. Та ганцаараа илүү дээр байна гэдгээ мэдэрч, зогсонги байдалд орсон харилцаагаа дуусгаж нэг сэтгэлээ амрааж байгаа тийм л мэдрмэж өгнө.
3. "Me, Myself, and I" - Beyoncé
2003 онд гарсан энэ дууг эргэн сонсож, юу хамгийн чухал болохыг өөртөө сануул. Та. Та өөртөө хэрэгтэй, өөртөө хангалттай!
4. "Shout Out to My Ex" - Little Mix
За энэ дуу бас жаахан драматай. Тус хамтлагийн дуучин Пэрри Эдвардс Зейн Маликтай үерхдэг төдийгүй нэлээн гүнзгий харилцаатай байсан ч тэд салж, Зейн Жижи Хадидтай нийлсэн байдаг. Клипэн дээр гардаг, орхигдоод явдаг нэг залуу хүртэл Зейнтэй төстэй харагдсан гээд хүн болгон бөөн юм болсон.
5. "Lost Boy" - Troye Sivan
Чамайг илүү хайрлаж чадах нэгэн байгаа гэдгийг мэдрэх ямар байдаг вэ? Энэ харилцааг дуусгаж буй хүний өнцгөөс гарсан дуу юм.
6. "Since U Been Gone" - Kelly Clarkson
Энэ дууг дагаад чангаар орилж дуулах ч бас л сайхан шүү.
7. "Without Me" - Halsey
Чи ганцаараа байхад зүгээр... Ганцаараа байх нь чамд харин ч хэрэгтэй.
8. "Sorry Not Sorry" - Demi Lovato
Та салалтын дараа яг л нэг өшөө авмаар, өөрийгөө хамгийн сайхнаар харуулж өөрийгөө шилдэг нь байлгахыг хүсэж байна уу? Энэ дуу танд тохирно.
9. "Truth Hurts" - Lizzo
Заримдаа бид зарим хүнд байх ёстой тэр газрыг нь зааж өгөх хэрэгтэй байдаг.
10. "No Scrubs" - TLC
11. "Stronger" - Britney Spears
Өнгөрснөө орхиж, илүү хүчтэй урагшлах итгэлийг өгнө.
12. "Boy Problems" - Carly Rae Jepsen
Сайн найз руугаа залгаад бүх зүйлийн тухай ярилцах ч бас сайхан шүү.
13. "Somebody That I Used to Know" - Gotye featuring Kimbra
Хүн бүхний мэддэг энэ дууг санал болгож байна. Хортой харилцаа үүсэж буйг мэдэрсний дараагаар бүх зүйлийг орхиж, дахин эргэж харахгүйгээр холдон явах тухай юм.