UBLife Logo
Хөгжим

Димаш Кудайберген Киргизийн Ардын жүжигчин болов

Димаш Кудайберген Киргизийн Ардын жүжигчин болов

Киргизийн Иссык-Куль нуурын эрэг дээр энэ сарын 22-нд олон улсын хөгжмийн "Мейкин Азия" наадам болж өнгөрлөө.

Тус наадамд оролцсон Казахстаны дуучин Димаш Кудайбергенд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Киргизийн Ардын жүжигчин гэсэн хүндтэй цол олголоо. Энэ тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар үзэж сонирхсон юм.

Димаш Кудайбергенд цол, тэмдгийг Төрийн нарийн бичгийн дарга Марат Иманкулов гардуулан өгсөн байна.

Харин наадмын Гран При шагналыг Румыны дуучин Мария-Диана Стынчуляша хүртжээ. "Мейкин Азия" наадам 2013 оноос тогтмол явагдаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.