Долоодугаар сарын 22 бол K-pop сонирхогчдын хувьд онцгой өдөр. Учир нь гурван жилийн өмнөх энэ өдөр охидын NewJeans “мэндэлж” байлаа. Хамтлагийн охид фэнүүддээ зориулан, баярын контент бэлджээ.
“NewJeans Day” хэмээх энэ жижиг клипт таван охиныг анимэ маягаар харуулсан богинохон бичлэг байна.
Мөн хамтлагийн YouTube хуудас ч “NewJeans Day” баяраа тэмдэглэж байна. Шууд дамжуулалт дээр тэдний клипийн хэсэг, дуу хөгжим, хөшигний ардах зүйлс оржээ.
Харамсалтай нь одоо тэд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. NewJeans удирдах ADOR компанитайгаа шүүхдэж, гэрээгээ цуцлах гэсэн боловч чадаагүй. Шүүхээс компанийн талд шийдвэр гаргаж, хамтлагийг зөвшөөрөлгүй уран бүтээл гаргахыг хориглосон байгаа. Гэвч үнэнч фэнүүд нь тэднийг хүлээсээр байна.