Зуны урин дулаан үдэш гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр алхан зугаалахаар төлөвлөж байна уу? Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл амралтын хүрээлэн хэтэрхий олон хүнтэй санагдаж байвал дараах 7 цэцэрлэгт хүрээлэнг зориорой.
Байршлыг газрын зураг дээр даран ойртуулан харах боломжтой шүү.
1. "Явуухулангийн" цэцэрлэгт хүрээлэн

Байршил: Ард кино театрын баруун талд 23 дугаар сургуулийг чанх урд
2. "Монгол, Солонгосын хамтарсан" цэцэрлэгт хүрээлэн

Байршил: Зайсан толгойн хойно "Будда" паркийн эсрэг талд
3. "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэн

Байршил: Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 120 мянгатын автобусны буудлын хойно
4. "Эрдэнэсийн арал" цэцэрлэгт хүрээлэн
Байршил: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо
5. Өглөөний гудамж буюу "Асашёорюүгийн" цэцэрлэгт хүрээлэн

Байршил: Чингэлтэй дүүрэг, Төрийн ордны баруун талд буюу "Гутлын 22"
6. Төмөр Замын УГ-ын ногоон цэцэрлэг
Байршил: Төмөр Замын Удирдах Газрын хашаанд
7. Чойжин ламын музейн зүлэгт хүрээлэн

Байршил: Төв талбайн урд буюу Гэрлэх ёслолын ордны чанх ард