Чөлөөт, загварлаг, биед хамгийн эвтэйхэн хувцас үйлдвэрлэгч 93//KIDULT монгол брэндийн дэлгүүр нээгдлээ. Нээгдээд таван цаг болж буй эл дэлгүүр хэдэн сарын өмнөөс л нийгмийн сүлжээнд залуусын анхаарлыг хэдийнэ татаж эхлээд байсан юм. Учир нь тэдний гаргаж буй загварууд, зураг авалт гайхам сайхан.Брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Б.Батжаргал, М.Нямсүрэн нар нь СУИС-ийн дүрслэх урлагийн ангийг төгссөн. Дэлгүүрт дэлгэсэн шинэ загварын цуглуулгыг дөрвөн сарын хугацаанд бэлэн болгосон бөгөөд үйлдвэрлэлээс эхлээд гар урлал гэх мэт бүх ажиллагаа Монголд хийгдсэн.Брэндийн нэрний 93 гэдэг тоо нь бэлгэдлийн шинж чанартай бөгөөд KI гэдэг нь Kids буюу хүүхэд DULT гэдэг нь том хүн буюу Adult гэдэг утга илэрхийлж буй. Энэ нь бүх насны хүмүүст зориулсан гэсэн үг. Тэдний онцолж буй хувцасны нэг нь даавуун материалтай чөлөөт загварын өмднүүд.Загварууд цаашдаа долоо хоног тутам шинэчлэгдэнэ. Цөөхөн тоогоор ганц хувь бүтээлүүдийг гаргах нь тус брэндийн зорилго юм. Түүнээс гадна улирал бүр шинэ загварын цуглуулга танилцуулахаар зорьж байгаа аж. Дэлгүүрт тус брэндийн хувцаснаас гадна гаднын брэндийн зарим нэг сонирхолтой загварын зүүлт, сандаал сэлт ч бий.Цаашдаа бүтээгдэхүүнээ цахим худалдаа ашиглан Хятадын зах зээлд гаргахаар зорьж буй талаар 93//KIDULT брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Тэнүүн ярьж байна.
-
Цоо шинэ уур амьсгал, 93//KIDULT хувцасны монгол брэнд
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Час улаан "Porsche Cayman"-ы эзэн хэн бэ?
Шилдэг ажилтны шагнал.
Ц.Цолмон: УИХ-ын бүх үйл ажиллагааг хуульчилж зохицуулсан байдаг учраас хуулийн дагуу асуудал хэлэлцэгдээд явах ёстой
Цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргав.
Энэ оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ.