UBLife Logo
Боловсрол

Фото: Хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил ирлээ

Фото: Хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил ирлээ

Сурагч багачууд, сурган хүмүүжүүлэгчдийн хүсэн хүлээсэн "9-р сарын 1" боллоо. Хотын гудмыг амь оруулж, хөгжилдөн алхах тэдний сэтгэгдлийг сонсоцгооё. 

“Ертөнц” сургуулийн төгсөх ангийн сурагч Б. ЭгшиглэнЭнэ хичээлийн жилийн эхний өдөр өмнө нь огт авч байгаагүй сонирхолтой мэдрэмж авлаа. Сүүлийн жил, сүүлчийн “9 сарын 1” учраас цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрөх юм шиг санагдаж байна. Ковидын үед гэртээ байхад нийгэмших нь багасдаг юм шиг санагдсан. Хөл хорионд удаан байхаар гадаа гарах ч сонин санагддаг болчихсон байсан. Цахимаар хичээлээ үзэхэд давуу тал ч комьпютерийн урд удаан суугаад нүд өвдөх гэх мэт сул талтай. Сургуулиа төгсөөд нийгмийн ухаан, сэтгэл зүй чиглэлээр сурах сонирхол байгаа. Энэ хичээлийн жилээ үр бүтээлтэй өнгөрүүлнэ дээ.

97-р сургуулийн 10-р ангийн сурагч Ц. Билгүүн /баруун гар талд/, Б. Чинхүслэн /зүүн гар талд/

Ц. Билгүүн: Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад, багшаасаа хичээлээ асуугаад бүх зүйл гоё байна. Гэртээ байхад өөрийгөө нэг л тусгаарлачихсан юм шиг онцгүй байсан. Өнөөдөр түүх, математик, физик, уран зохиолын хичээл орсон. Цахимаар хичээлээ үзээд, давхар бие дааж суралцаад явсан болохоор төсөөрөөгүй, гайгүй байсан. Энэ жилээс эхлээд ЭЕШ-даа бэлдэнэ. Ирээдүйд Япон руу тэтгэлэг аваад авто инженерээр сурна гэж бодож байгаа.

Б. Чинхүслэн: Найзуудтайгаа уулзаад ер нь бол гоё байна. Ядаж агаар амьсгалаад гэртээ байснаас хамаагүй дээр.

“Хобби” сургуулийн төгсөх ангийн сурагч Г. Сэцэн

Ковидын үед гэрт нэг л уйтгартай байсан, өнөөдөр ангийнхантайгаа уулзаад сайхан л байна. Сая найзуудтайгаа гадуур гарчхаад одоо харьж явна. Төгсөх дөхөөд их юм бодогдож байгаа. Аль болох гадаадын сургуульд орох гэж зүтгэнэ дээ. IT эсвэл компьютер инженерийн чиглэлээр сурах байх. Энэ зун ч “нээх” их юм хийсэнгүй.  Хөл хорионы үеэр тоглоом тоглож эсвэл гитар тоглож л цагийг өнгөрөөлөө.

92-р сургуулийн 11-р ангийн сурагч Г. ЭгшиглэнХичээл орохыг их удаан хүлээсэн, найзуудыгаа зөндөө санасан. Өнөөдөр хичээл тараад ангийнхантайгаа хамт парк орсон, одоо нэг найзтайгаа уулзах гээд явж байна. Парк дээр, ер нь гадуур үеийн олон хүүхдүүдийн уур амьсгал дунд гоё байна. Хичээл ороод жигдрээд эхлэхээр хийх зүйлсээ төлөвлөнө байх. Цар тахлын үеэр гэртээ байхдаа нуулгүй хэлэхэд утсаа л ухсан даа. Найзуудтайгаа холбогдож цахим хичээлдээ суусан. Хажуугаар нь сонирхлоо дагаад гэртээ зөндөө бүжиглэсэн. Англи хэл, зургийн хичээлдээ их дуртай. Одоогоор мэргэжлээ сонгоогүй байгаа ч багаасаа сансар огторгуйд их дуртай байсан болохоор одон орон судлаач болох хүсэлтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.