UBLife Logo
Newsfeed

"Digital Nation 2021" арга хэмжээнээс онцлох 5 байгууламж

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Digital Nation 2021" арга хэмжээнээс онцлох 5 байгууламж

Digital Nation 2021 техник технологийн үндэсний арга хэмжээ 9 сарын 17, 18, 19нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл та бүхэнд тус үзэсгэлэнгийн онцлох 5н байгууламжийг танилцуулъя.

1. Энэ жил тус арга хэмжээнд анх удаа оролцож буй ерөнхий ивээн тэтгэгч INTELMIND групп.

Монголын анхны “Venture Studio” компаниудын нэг “Интелмайнд” группийн байгууламжаар зочилсоноор тус группийн харьяа компаниуд болох shoppy.mn, Cody LLC, CoinHub LLC, JoinMe.mn, Mezorn Technology, Zary.mn, Autoparts.mn СИМ IOT, гэх компаниудтай нэг дор танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авч бүр цаашлаад өөрийн эрхэлдэг бизнесдээ тохирох үйлчилгээг авах, мөн урт хугацааны хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Аялал жуулчлалын цогц үйлчилгээ, цахим худалдааны платформ, Криптовалют бирж, Техник технологи, Программ хангамж, Авто сэлбэг гээд бүхий л салбарт толгой цохидог компаниудыг нэг дор цогцлоож чаджээ. Та бүхэн тус хамт олны байгууламжаар зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч алдаж болохгүй алтан боломжуудаа нээгээрэй.

2. Mongol chat

Тус арга хэмжээний онцлох байгууламжийн нэгээр яахын аргагүй Mongol Chat байлаа. Та Mongol Chat-ийн байгууламжаар зочилсноор олон гайхалтай үзүүлбэрүүдийг үзэж халуун кофе уунгаа онц дүмдийн NFT бүтээл болон өөр олон сонирхолтой зүйлстэй танилцах боломжтой юм. 

3. DDISH

Дараагийн онцлох байгууламжаар сансрын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг монгол орон даяар дамжуулдаг, салбартаа хамгийн олон хэрэглэгчтэй компани болох DDISH юм. Тус компани нь уг арга хэмжээнд Кино сувгууд, Шинэчлэгдсэн кино сан, Шинээр нэмэгдсэн DDISHSocial болон шууд дамжуулалтын DDISH live гэх үйлчилгээнүүдээрээ оролцож байгаа юм байна. 

4. Unitel

Дараагийн онцлох байгууламжаар үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээ үзүүлдэг Unitel групп юм. Уг арга хэмжээнд Unitel групп нь Look tv үйлчилгээгээрээ оролцож байгаа юм. Та уг байгууламжаар зочилсноор олонсонирхолтой зүйлсийг туршиж, өөрийн шинэ контентуудтай болох боломжтой юм байна.

5. Mongol Tv

Сүүлийн онцлох байгууламжаар Монголын хамгийн анхны HD телевиз, “Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай Mongol HD TV юм. Тэрээр Digital Nation арга хэмжээнд өөрийн охин компани болох ORI.mn-ээр оролцож байна. Та бүхэн Mongol TV-ийн хэсгээр зочилсноор олон гайхалтай уралдаан тэмцээн, тоглолтуудыг хүлээн авч үзэх боломжтой юм. Мөн Voice шоу-нд нэг шинэ оролцогч шалгаруулж авах юм байна лээ шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?