XX зууны манлай дуучин Б.Сарантуяагийн "Хайрын бурхан" өнгөт пянзны нээлт ирэх аравдугаар сарын 2-нд зарлагджээ. 10 дуунаас бүрдсэн уг пянз нь түүний 23 дахь цомог бөгөөд 1992, 1996, 1997, 1999, 2003 ,2018 онуудад Сингапур болон Монголын “Tune factory“, ”Fantasia, ”Sonor”, ”Michid records”, ”BDRG studio" зэрэг студид аналог хувилбараар бичигдсэн шилмэл дууны цуглуулга багтжээ.
Уг пянз нь цувралаар үргэлжлэн, үе үеийн сонсогчдийн сэтгэлд хоногшсон Б.Сарантуяагийн хит дуунуудаар ахин бүтээгдэх юм.
