Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Пандора" баримтууд | Путины амраг 100 сая долларын хөрөнгө эзэмшдэг нь ил болжээ


Дэлхийн 90 улсын 330 гаруй улстөрчийн оффшор хөрөнгийн талаарх мэдээллийг дэлгэсэн Pandora papers гэх баримт ил боллоо. Олон улсын 600 гаруй сэтгүүлч хамтран 18 сарын турш эрэн сурвалжилсны үр дүнд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүдийн мөнгө, хөрөнгийг далдалдаг бүхэл бүтэн цогц систем байгааг илрүүлснээрээ шуугиан тарьж байна. 

Тэгвэл нэр нь ил болсон улстөрчдийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин багтжээ. Хэдийгээр түүнтэй шууд холбоотой эл хөрөнгө илрээгүй ч ойрын хүрээллийн хэд хэдэн хүний нууц хөрөнгө ил болжээ. 

Светлана Кривоногихын эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө нь Монте Карлогийн Стар цогцолборт оршдог.2003 оны есдүгээр сард оффшор компаниар дамжуулан 3.6 сая еврогийн үнэ бүхий нэгэн нууц гүйлгээ хийгдсэн нь олон улсын баячуудын "татварын диваажин" гэгддэг Монакод бүртгэгджээ. Тансаг зэрэглэлийн казинотой дөрвөн давхар харшийг хэн худалдаж авсан нь тухайн үед нууц хэвээр үлджээ. Харин өнөөдөр ил болсон "Пандора"-гийн баримтууд дунд 46 настай Светлана Кривоногих гэх эмэгтэй Монте Карло дахь тус харшийг эзэмшдэг болох нь тодорхой боллоо. 

Светлана Кривоногих нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай олон жилийн турш амрагийн холбоотой яваа эмэгтэй гэдгийг Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлдэг. Нийтийн байранд аж төрдөг таван ам бүлтэй гэр бүлд өсөж торнисон түүний гэнэт хөлжсөн түүх 1990-ээд оны сүүл үеэс эхтэй аж. Тухайн үед Кривоногих бизнесийн чиглэлээр суралцахын зэрэгцээ дэлгүүрт үйлчлэгчээр ажилладаг байжээ. Оросын хараат бус, эрэн сурвалжлах Proekt вэб сайтын мэдээлснээр Кривоногих Путиныг Петербургийн хотын орлогч дарга байх үеэс амрагийн холбоотой болсон байна. 

2003 оны гуравдугаар сард Кривоногих охин (Луиза Розова нэрээр явдаг) төрүүлсэн бөгөөд өнөөгийн Оросын төрийн тэргүүн эцэг нь гэж Proekt сайт 2020 онд мэдээлж байв. Тус эрэн сурвалжлах сайт 18 настай Луиза Розоватай Clubhouse-аар товч яриа өрнүүлснээ өнгөрсөн хоёрдугаар сард дэлгэсэн юм. 

Баримтаас харвал Светлана Кривоногих охиноо төрүүлсний дараахан Монакод тансаг харштай болжээ. Түүний Монте Карло, Санкт-Петербург, Москва хот дахь үл хөдлөх хөрөнгө, дарвуулт онгоц болон бусад эд хөрөнгийг тооцож үзвэл 100 орчим сая доллар болж байгаа аж. 

Холбоотой мэдээлэл: "Пандора" баримтууд | Эрх мэдэлтнүүдийн оффшор мэдээллийн цунами

"Пандора" баримтууд | Сү.Батболдын бас нэгэн оффшор компани илэрлээ

Эх сурвалж: The Guardian 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
15 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.