Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Австрали, Өмнөд Солонгос тэргүүтэй улсууд ковидын эсрэг уудаг эмийг захиалж эхэллээ


Merck компанийн бүтээсэн молнупиравир нь ковидын эсрэг ууж хэрэглэдэг анхны эмүүдийн нэг билээ. Уг эм нь эмнэлэгт хэвтэх, вирусын улмаас нас барах эрсдэлийг хоёр дахин бууруулдаг гэж үйлдвэрлэгчдийн зүгээс мэдэгдэж буй. АНУ өнгөрсөн зургаадугаар сард Merck компанитай 1.2 тэрбум долларын өртөг бүхий гэрээ байгуулж 1.7 сая эмчилгээнд хүрэлцэх хэмжээний эмийн нөөцөө бүрдүүлжээ. Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд энэ долоо хоногоос молнупиравир эмийг авахаар яаравчилж эхэллээ. 

Австрали, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос молнупиравир эмийг худалдаж авах тохиролцоонд хүрсэн бол Тайланд, Тайвань хэлэлцээрийн шатанд явж байна гэж Ройтерс мэдээлжээ. Одоогоор Малайз 150,000, Австрали 300,000, Өмнөд Солонгос 20,000 курс эмчилгээнд хүрэлцэх эмийн захиалгыг тус тус өгөөд байгаа аж.

Молнупиравир эмийг өдөрт дөрвөн ширхгээр хоёр удаа ууж хэрэглэдэг бөгөөд таван хоногт нийт 40 ширхэг эмийг ууснаар нэг бүтэн курс эмчилгээ болох гэнэ. Эмийг гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой учраас цаашид цар тахлыг хумих, эмчилгээний зардлыг бууруулахад түлхэц болно гэж дэлхийн улсууд найдаж байгаа юм.

Merck компани молнупиравир эмийг АНУ-д  яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл авахаар ярилцаж байгаа гэжээ. Үйлдвэрлэгчид анх эмийг зөвхөн эрсдэлт бүлгийнхэн буюу өндөр настан, хавсарсан өвчтэй хүмүүст л олгоно гэж мэдэгдэж байсан ч шинжээчид ковидын эсрэг уудаг эм удахгүй өргөн хэрэглээнд нэвтэрнэ хэмээн таамаглаж байгаа юм. Молнупиравир эмийг яаралтай горимоор хэрэглэх албан ёсны зөвшөөрөл 2022 оны эхээр гарах төлөвтэй байна. 

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар ковидыг эмчлэх гурван төрлийн уудаг эмийн клиник туршилт явагдаж байна. Тодруулбал, Merck & Co болон Ridgeback Biotherapeutics -ийн хамтран хөгжүүлж буй молнупиравир эм, Pfizer компанийн PF-07321332 эм, гурав дахь нь Roche болон Atea Pharmaceuticals-ийн AT-527 эм юм.

Холбоотой мэдээлэл: Ковидыг эмчлэх уудаг эм найдлага төрүүлж байна

Pfizer компани ковидын эсрэг уудаг эмийг туршиж эхэллээ

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Уржигдар
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Уржигдар
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.