Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж


Та бүхэндээ энэ удаа "Tinder" аппликэйшнтай холбоотой түүхүүдийг хүргэж байна. Хөгжилтэй, гунигтай бас аюултай түүхүүдийг хүлээн авна уу. 


1. Хэдэн жилийн өмнө би гадаадаас ирээд удаагүй байсан юм. Монголд Tinder дээр тийм ч олон хүн байхгүй, цөөн хүнтэй тэд нар нь их үнэнч яриа өрнүүлж танилцдаг байсан юм болов уу. Би нэг залуутай танилцаад, уулздаг болоод хэдэн сарыг өнгөрүүлсэн. Гадаадад бол Tinder дээрх харилцаагаа хөнгөн авч үздэг бол бид хоёрын хэн хэнийх нь хувьд чин сэтгэлээсээ ярилцдаг, хамтдаа дурсамжууд бүтээсэн гэж болно. Уран бүтээлч залуу байсан болоод ч юм уу, уулзах бүрд сонирхолтой, адал явдалтай байдаг байж.

Нэг өдөр яг өдийд л байх цас орсон амралтын өдөр "Гадаа чинь ирчихлээ" гээд машинд нь суутал Хүрэл тогоот руу аваад явчихсан. Цас хучсан зам, модод дундуур хөгжим сонсоод явж очоод уул руу гарч цав цагаан, шинэхэн цасанд хот хараад л зогсож байсан нь сайхан. Бас нэг удаа уулзаад харихад бэлэг гээд шинэ жилийн хөөрхөн гэрэл өгч байсан юм. Одоо ч надад байдаг тэр чимэглэлээ үе үе асаагаад суухад дулаахан санагддаг даа.

Энэ мэт уулзалтууд минь сонирхолтой байсан ч түүний хувьд арай яарчихсан уу, харилцаагаа шат ахиулах гэсэн нь надад арай гэнэтийн санагдаад хүлээж авч чадалгүй өнгөрсөн. Түүнээс хойш тийм сонирхолтой болзоонуудад явалгүй уджээ.

Б.Э (30 настай)


2. Био дээрээ "Дуртай хамтлагийн чинь талаар ярилцъя" гэчихсэн байсан юм. Тэгэхээр нь "Guns n Roses шдээ, мэдэх үү?" гэсэн. 

-Подволкны брэнд биш байсан юм уу?

Ш.А 22 настай


3. Tinder дээр танилцсан залуутайгаа 7 сар үерхээд саяхан салсан. Угаасаа tinder-ээс олсон хүн бүткү2 :3 Үерхэж байхдаа нууцаар дахиад татаж аваад өөр охидтай харьцаж байсан ч байх шиг. Одоо салчихсан юм чинь бас тэндээ л байгаа байхдаа тийм ээ? :'>


4. Европт найзынхаа ганц хоёр найзтай, гэхдээ ерөнхийдөө л тусдаа шахуу аялж, орой буудалдаа л тааралддаг байхдаа татаад ашигласан. Нөгөө хэдээсээ бас жаахан нууцлах аядана. Нэг орой swipe хийгээд л, гайгүй хүн байна уу гээд хараад явж байсан чинь хамт явж байгаа найз охинтой гэж байсан залуу гараад ирдэг юм. Тэгснээ тайлбар нь "Very athletic, real Mongolian handsome man" энэ тэр гэчихсэн за юу. Нээх булчинтай юм шиг цамцаа сөхчихсөн зураг ч байх шиг. Дур гутаад, дахиад л тааралдчих юм шиг муухай мэдрэмж төрөөд Тиндерийн замнал минь дууссан байдаг юм аа.

-Энх (34 настай)

5. Ийм тохиолдол маш ховор байх. Гэхдээ үнэхээр тиндерээс танилцсан охинтойгоо жил гаруй үерхсэн юм. Анх "Match" болсны дараа хааяахан чатлаад, юм ярьдаг байсан. Тэр амьд хөгжимд дуртай, солонгос хоол идэх дуртай, Playtime-ийг их хүлээдэг л гэнэ. Би болохоор тийм биш. Халуун ногоотой хоолонд дургүй, зөөлөн аялгуутай дуу сонсох дуртай. Гэхдээ л бид хоёр 3 сар гаруй чатлаад, эцэст нь уулзахаар болж, тэр нь "Playtime" байсан юм. Тухайн үед дөнгөж шинэ оюутан байсан болохоор мөнгө муутай. Арайхийж л 3 өдрийн тасалбар авсан. Гэтэл тэнд чинь ёстой хүн олддоггүй юм байна шдээ. Яриад л байлаа, ядаж байхад тэр тайз нь хаана ч байдаг юм бүү мэд, төөрч төөрч хоолнууд зардаг хэсгийн урд анх удаа уулзав. Тэр хав хар өмд, цамц өмсөөд, бүр хөмсгөө цоолчихсон байсан. Анх хараад би яав ч миний сонирхох охин биш байж дээ гэж бодсон ч тэр өдрийн шөнө нь л гэхэд би түүнд дурлачихсан. Хөгжмийн аялгуунд бүжиглэж байгаа нь, эрэгтэй хүнээс ч илүү ууж чаддаг нь, тамхи татаад сорохдоо хөмсгөө зангиддаг байдалд нь татагдчихсан. Анх удаа би тэр хөгжмийн наадамд майханд хонож, ямар ч бэлтгэлгүй очсон болохоор шөнөжин чичирч хоносон. Гэхдээ өглөө нь болоход л буцаад бүх зүйл сонирхолтой, тэр охин сонирхолтой... Хоёр шөнө би гэртээ хариагүй. Гурав дахь өдрийн орой нь хамт автобусанд явж байхдаа бид хоёр нэг нэгнийхээ гараас атгачихсан, амнаас минь шар айраг ханхалж, үс минь сэгсийсэн байлаа. Гэсэн ч би анх удаа тийм чөлөөтэй байж үзсэн юм. Түүний дараа гадуур уулзаж, кино үзэж, олон ч жижиг том тоглолтод очсон доо. Би түүнд үнэхээр дурласан, бид хамтдаа маш олон сонирхолтой дурсамжийг бүтээсэн ч даанч хамт байх аргагүй болсон. Тэр минь нэг л өдөр зүгээр л намайг орхиод гадаад явах болсноо хэлээд, тэгээд л явчихсан. Харин би энд амьд хөгжим сонсдог, хөмсгөө цоолчихсон, хав хар хувцас өмсдөг болсон. Тэр намайг бүтээж, бас сүйтгээд явсан. Гэхдээ энэ учралдаа хэзээ ч харамсдаггүй.

-Ж. (24 настай)

6. Найзуудаараа Санкт-Петербург явсан юм. Явахын өмнөх шөнө нэг л сонирхолтой санагдаад татаад үзсэн. Янз бүрийн залуус гарч ирж байна аа. Нэг найз минь хажууд ирээд "Юу хийгээд байгаа юм" гэхээр нь харуултал "Хүүе ээ хамт харъя" гээд нэгдэв. Тэгээд бас нэг найз мин, тэгээд тэр найзын минь залуу ч нэгдэв.  Бид дөрөв гарч ирсэн хүн болгоны "Bio"-г уншиж, зургийг нь үзэж, үнэхээр таагүй юм биччихсэн байвал үхтлээ инээлдэж, заримтай нь "Match" болонгуутаа орилолдон хамт чат бичицгээж, уулзахгүй ч гэсэн нэлээн чатлаад нэг оройг маш хөгжилтэй өнгөрүүлсэн байдаг. Найзуудаараа ороод үзвэл сонирхолтой юм билээ. Гэхдээ уг нь ашиглаад хүнтэй уулзаж үзье гэж бодож байсан ч ганц боломжоо тэгж алдсан даа.

-О.Г

7. Нэг залуутай "match" болоод. Хэн нь ч юм бичээгүй юм. Би ч мартаж орхиж. Тэгсэн нэг өдөр найз ч биш хүн фэйсбүүкийн зурган дээр лайк дарахаар нь харсан чинь "өнөөх" чинь байсан юм. Миний тиндер уг нь шал өөр нэр, сошиалд байдаггүй зурагтай байхгүй юу. Яаж яваад олсон юм бүү мэд. Нээх урт үстэй, бодлогоширсон харцтай залуу байсан. Фэйсбүүкийг нь харсан чинь яг миний "type", дундын найз ч олонтой хүн байсан. Гол нь тиндерт байдаг төрлийн хүмүүсээс огт өөр, надад сэтгэлээсээ хандаж, яаруулалгүй, харилцан яриа үүсгэх гэж хичээж, улайрч дайраагүй нь таалагдсан хаха. Тэгээд хэд хэдэн удаа уулзаж хөөрхөн "найзалсан" даа. Тиндерээр таарсан хүнтэйгээ 3 цаг гудамжаар алхаж, шоколадтай сүү уусан гэвэл хүн итгэх болов уу? хэхэх. Одоогоор сайн найз маань юм даа. Хоёулаа үерхэх, дотносоход бэлэн биш учраас ингээд хэн хэнийгээ "zone"-доод яваа нь гоё л байна.

-Мийгаа (25 настай)


8. Найз залуугаа Тиндертэй гэдгийг мэдсэн. Гэхдээ би өөрөө ч нээчихсэн явж байсан л даа. Энэ зураг шиг л юм болсон.

-Ж.

9. ОХУ-д сурч байхдаа нэг залуутай тиндерээр болзсон юм. Ерөнхийдөө орос залуусын онцлог нь машин унаатайгаа хүрч ирдэг, бэл бэнчинтэй, мундаг ажил төрөлтэй гэдгээ эхнийхээ болзоон дээр сайн харуулж өгдөг. Тэгсэн нэг том машинтай, лаг цэцэг барьсан, гоё хувцасласан залуу хүрч ирэв ээ. Анхны болзоо болохоор хоёулхнаа байдаг газар орно гэхээр эвгүй. Миний байсан хот маш гоё гол мөрөнтэй, үзэсгэлэнтэй л дээ. Залуус машиндаа болзож, эрэг дээр нь усны чимээ сонсоод маш гоё романтик өнгөрүүлдэг. Бид хоёр нэг кафе орныхоо дараа тэнд тэгээд сууж байсан чинь нөгөө залуу гэнэт утсаа хайгаад эхэлдэг байхгүй юу. Аягүй хөөрхөн ааштай байснаа гэнэт аймаар сандарч уурлаад, утас алга болчихлоо гээд байсан юм. Гадаа унагаасан юм байх гээд гараад хайхаар нь би бас их нээлттэй, галзуу зан характертай юм болохоор машин дотор нь утсыг нь бас хайгаад л. Хүн хажууд юм хайгаад байхаар угаасаа тухгүй, тэгэхээр нь олчих юмсан гээд маш сайн хайж үзсэн юм. Куртик нь машины суудал дээр байхаар нь "За аягүү бол халаасан дотроо хийснээ мэдэхгүй байж магадгүй" гээд халаасыг нь шалгаад үзсэн чинь... буу байж байдаг юм!   Тэгээд бүр яахаа мэдэхгүй... Айгаад дээрээс нь бантчихсан. Хүний халаас руу гараа хийгээд үзчихсэн. Ядаж байхад тэнд нь буу байгаа шдээ. Нөгөө залуу чинь машинаа тойрч хайж хайж байгаад, нээрэнгээсээ гадаа утсаа унагаачихсан байж тараад олоод хүрээд ирэв. Тэгэнгүүт нь шууд арга зохиож эхэлж байгаа юм чинь. "Манай дотуур байр 23 цаг гээд хаагддаг юм аа. Одоо орохгүй бол болохгүй" гэж хэллээ. Дараа нь кино үзье гэж байсан ч үтэр түргэн тэндээс явах гээд  "Дараа заавал уулзъя, анхны болзоо их гоё байлаа" гэх мэт гоё үгнүүд хэлж байгаад дотуур байрнаасаа арай өөр хол байдаг дотуур байрны гадаа буусан. Ядаж байхад тэр байшингийнх нь хаалга нь кодтой юм аа. Гэхдээ ямар азаар дотроос нь хүн гарч ирсэн юм. Гараа даллаад, инээмсэглээд л яг л дотуур байр луугаа орж байгаа юм шиг ороод, нөгөөхөө явангуут нь бушуухан гарч гүйгээд, харингуутаа блоклож билээ. Тэр үеэс хойш тиндерийн болзооноос айдаг болоод, дахиж туршиж үзээгүй дээ.

-A.

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
2021.11.18
Бэрх биш ээлтэй | Би юу ХҮСДЭГ бас ХҮСДЭГГҮЙ вэ?
2
2021.10.12
UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 16 монгол дуу (№2)
3
2021.10.05
UB.LIFE-ийн түүхүүд | Багш нарын тухай сэтгэл хөдөлгөм 9 ТҮҮХ
санал болгох
1
19 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
19 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
23 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
5
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

kkk 2021.10.18 110.3.243.104

8-bol hhe naiz zaluu n tsaniltsahasa omno ashigladag bj bgad ustgaha martsan baij bolohiin ooro bolohoor ashiglad yvj bn geher kk all girls are the same

1 Хариулах


Зочин 2021.10.15 124.158.90.79

лоы

0 Хариулах