Өөртөө хайртай хүн бүхэн гадаад төрхөө хайрлаж, ямар ч "эвгүй" асуудалтай тулгарсан арьсаа энхрийлэн хайрлаж чаддаг. Арьсаа хайрлана гэдэг хамгийн үнэтэй бүтээгдэхүүнээс хэрэглэж, өөр бусдаар тоолгүй орхихын нэр биш юм. Өөрийн төрөлх гоо сайхнаа хайрлан, дотроосоо гэрэлтэж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, арьсаа хайрлаж чаддаг хүмүүсийн нууц юу гээч?

#1 Тэд арьсаа "сонсож", ойлгож чаддаг
Арьсандаа хайртай хүмүүс арьсандаа хатуу хандаж, хүчлэх биш өөрт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний тулд арьсны онцлогоо тодорхойлж, ойлгохыг хичээдэг. Тослогжилт, нүхжилт, үрчлээс, нөсөө толбо, хуурайшилт зэргээр арьсны асуудлууд, тэдгээрт тохирсон бүтээгдэхүүнүүдийг та ч бас эндээс хараарай.

Мөн арьсаа ойлгож сурахын тулд арьс арчилгааны тухай ойлголт мэдлэгтэй болоорой. Доорх цуврал хичээл танд туслах болно.

#2 Тэд арьсандаа юу хэрэглэж буйгаа судалж, ухаалаг ханддаг
Арьсаа ойлгож сурсан "мундаг"-ууд бүтээгдэхүүн сонгохдоо сурталчилгааны чамин үгсээс илүү найрлагыг нь судалж, орц бүр нь ямар нөлөөтэй талаар бүрэн ойлголттой болсон байдаг. Тэд бусдын шуурч буй бүтээгдэхүүнээс илүү зөвхөн өөрт юу тохирох, нийцэхийг маш сайн мэддэг.
Жишээ нь, ниацинамид найрлагатай бүтээгдэхүүн батгашилт, нөсөө тoлбо, улайлтад сайн бол салицилийн хүчил нь батга болон хар толгойтой батгыг маш үр дүнтэйгээр цэвэрлэх, үрчлээг тэнийлгэх, арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй гэх мэт "ид шидийн" найрлагуудыг тэд гаргаахгүй. Тэдгээр найрлагын тухай та ч бас яг одоо эндээс уншиж, А-Я хүртэл мэдлэгтэй болоорой.

#3 Тэд нэг удаа л биш, тогтмол арьсаа арчилдаг
Арьсандаа хайртай хүмүүс нэг удаагийн үйлчилгээ авахаас илүү арьсаа өдөр, цаг хором бүр хайрлаж, арчилж байдаг. Бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй, будгаа заавал арилгаж унтах зэргээр ямар ч нөхцөлд арьсаа хайрлаж, түрхэн зуурын "эвгүй" зүйлээс болж стресстдэггүй. Арьс өнгөө алдсан бол юунаас болсон гэдгийг тэд анзаарч, сарын чухам аль үед нь юм гараад буйг тэд мэддэг.


#4 Тэд баталгаатай газраас "гярхай" худалдан авалт хийдэг

Үргэлж түргэн хоол идээд л байвал ходоод өвддөг шиг арьсандаа түрхэх бүтээгдэхүүнээ баталгаатай газраас авах хэрэгтэйг арьсандаа хайртай хүмүүс сайн мэддэг. Бүх газрууд л "албан ёсны" гэж сурталчилдаг ч үнэхээр албан ёсны эрхтэй газрууд брэндийнх нь албан вэб сайтад байршсан байдаг шүү. Жишээ нь, Beauty Secrets нь Heimish cosmetic-ийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг гэдгийг ЭНД дарж мэдэх боломжтой.

#5 Тэд "зад" хямдралыг андахгүй
Тэд хамгийн шилдэг газруудын "зад" хямдралыг андахгүй гээч. Саяхан л гэхэд Монголын анхны гоо сайхны цахим дэлгүүр "Beauty Secrets"-ийн 1000 төгрөгийн урамшууллаар тэд "онилсон" зүйлсээ 1000 төгрөгөөр авчихсан л байгаа. Та ч бас дараагийн хямдралыг алдахгүйн тулд тэднийг яг одоо дагаарай.


#6 Тэд арьсаа гаднаас нь ч, дотроос нь ч хайрладаг

Арьсандаа хайртай хүмүүс өдөр бүр түргэн хоол идэж, шарсан хуурсан "муу" хүнсээр арьсаа "алдаггүй". Тэд гаднаас нь арчлахаас гадна бие сэтгэлээ тордож, үнэхээр л өөрийгөө хайрлаж сурсан байдаг. Тогтмол цагт унтаж, өглөө босоод бүлээн ус уух зэргээр энгийн, жижигхэн алхмаас толигор сайхан арьс бий болдгийг тэд мэднэ.
#7 Тэд сонирхолтой мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэдэг

"Чихэр идэнгүүт л нүүрэн дээр юм гардаг", "Тослог арьстай бол тос түрхэх хэрэггүй" гэх мэт өрөөсгөл хэвшмэл мэдээллээс илүү "гярхай" арьсаа арчлагч нар баталгаатай, сонирхолтой сошиал хуудсуудыг аль хэдийн дагасан байдаг. "Яагаад серум хэрэглэх вэ?", "Эмзэг арьсыг эмчлэх зөвлөгөө", "Хар батга арилгах нууц" гэх мэт арьс арчилгааны тухай эх хэл дээр төдийлөн байдаггүй мэдээ мэдээлэл Beauty Secrets-ийн инстаграм хаяг дээр байдаг шүү.

Нээрэн, Монголд анх удаагаа "Beauty Tech" чиглэлээр олон улсын зах зээлд суурьшсан гоо сайхны "Subscription" үйлчилгээг тэд нэвтрүүлсэн шүү. Нэг үгээр гоо сайхантай холбоотой бүх хэрэгцээгээ цахимаар, илүү хямдаар шийдчихнэ гэсэн үг. Дэлгэрэнгүйг эндээс хараарай.
