UBLife Logo
Нийгэм

Соёлын бүтээлч сар эхэллээ

Ub.life
Ub.life
Соёлын бүтээлч сар эхэллээ

Монгол Улсын Засгийн газар арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих сарын аяныг эхлүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг "Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил" хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон.

Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болох, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор зорьж буй. 

Иймд соёлын бүтээлч сарын хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, төрийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бодлогыг тусгах, өв соёлоо хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, олон нийтэд зориулсан төрөл бүрийн урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Мөн сарын төгсгөлд салбарын төлөөллүүдийг хамруулсан Соёлын форумыг зохион байгуулах юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.