Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кино дэлгэцийн түүхэнд үлдсэн хамгийн сэтгэл шимшрэм 10 "нулимстай" хэсэг


Зарим кино бүтээл дээр жүжигчдийн уйлж байгаа хэсэг шууд л зүрхэнд хүрч, дагаад уйлах тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл энэ 10 киноны тэрхүү уйлдаг хэсгүүд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ.

10. La Vie en Rose (2007)

Марион Котиллард энэхүү киногоороо Оскарын шагналыг зүй ёсоор хүртсэн билээ. Хайртай хүнийхээ үхлийн тухай мэдээг дуулж буй тэр хэсэг, хажууд нь байна хэмээн төсөөлсөн ч ирээгүй байдаг тэр хэсэг дээр хүмүүс гарцаагүй түүнийг даган шаналдаг билээ.

9. Bicycle Thieves (1948)

Хулгайд алдсан дугуйгаа эрж хайх эцэг хүү хоёрын тухай түүх. Дайны дараах хүнд хэцүү нөхцөлд аав нь тэр дугуйгаараа л амьдралаа болгож, ажилтай явж байсан ч дугуйгаа гээснээр бүх зүйл зогсоно. Тэд хайсаар, эцэст нь олдохгүйг мэдэж өөр нэгэн дугуйг аав нь хулгайлах шийдвэр гаргадаг. Гэвч хүүгийнхээ нүдэн дээр уурлан давшсан хүмүүст баривчлагдах аавыгаа харж зогсох хүүгийн тэр харц. Дараа нь дугуйн эзэн тэднийг өрөвдсөндөө тавьж явуулан, эцэг хүү хоёрын уйлж буй хэсэг зүгээр л таны зүрхийг шархлуулж хаяна.

8. The Piano Teacher (2001)

Тус киног үзсэн хэн бүхний санаанаас энэ хэсэг гарахгүй биз ээ. Түүний өвдөлт шаналлыг энэ хэсэг маш тод харуулдаг. Залуухан сурагчдаа татагдсан төгөлдөр хуурын багшийн тухай түүхийн төгсгөлийг та өөрөө үзээд мэдрэх биз ээ.

7. About Schmidt (2002)

Эхнэрээ алдсан тэтгэврийн хөгшин охиныхоо хуримд оролцохоор аялна. Бүх зүйл утгагүй болж, гутралд автсан байсан түүнд Танзанид байх нэгэн хүүд бичсэн захидлынх нь хариу ирдэг хэсэг танд ч бас нэгийг мэдрүүлэх биз ээ.

6. Three Colors: Blue (1993)

Нөхөр болон охиноо ослоор алдсан эмэгтэйн чимээгүйхэн гаслах, ганцаардах тэр мөчүүд. Хайртай хүмүүсээс нь үлдсэн зүйлсийг харж, модон чихэр идэж буй тэр хэсэг магадгүй хамгийн гунигтай хэсгүүдийн нэг биз ээ. Бид түүний уйлж байгааг гэхээсээ гашуудлаасаа болж юу ч гаднаа харуулж чадахгүй чимээгүйхэн шаналахыг эндээс харж болно.

5. The Kid (1921)

Чарли Чаплины алдарт бүтээлүүдийн нэг. Хаягдсан хүүг олон өсгөж, төрсөн хүүгээс ялгаагүй хайрлаж, хамтдаа бага гарын гэмт хэргүүд үйлдэн амьдарч байсан ч нэг л өдөр хүүг түүний төрсөн хүү биш болохыг эмч мэдэж, цагдаа нар аваад явдаг. Ямар ч дуу чимээ үл гарах ч энэ киноны яг энэ хэсэг хүмүүсийн зүрхэнд тод үлджээ.

4. The Piano (1993)

Тус киноны хэзээ ч санаанаас гарамгүй хэсэг бий. Тэр бол төгөлдөр хуурч бүсгүйг нөхөр нь бороон дундуур чирэн гаргаж ирээд хурууг нь тастан хаядаг хэсэг юм. Охин нь энэ аймшигт үзэгдлийг нүдээр үзэж, сахиусан тэнгэрийн далавчтайгаа орилон, шаналдаг хэсэг үнэхээр хүчтэй. Гол дүрүүд болон найруулагч тус киногоороо Оскарын шагнал хүртсэн байдаг.

3. Dancer in the Dark (2000)

Хүүгийнхээ хагалгаанд зориулан мөнгө хадгалж байсан харааны бэрхшээлтэй эмэгтэйн мөнгийг итгэж байсан хүн нь хулгайлдаг. Энэ мөчөөс л зүрх өвтгөсөн зүйлс гарч эхэлнэ дээ. Киноны төгсгөлд хүүгийнх хагалгаа амжилттай болсон тухай дуулсан бүсгүй дуулж буй хэсгийг та мартаж чадахгүй.

2. A Streetcar Named Desire (1951)

Марлон Брандогийн нэр хүнд тус кинонд Стэнлигийн дүрийг бүтээхэд хүргэсэн юм. Марлоны хөлсөндөө норж, урагдсан хувцастайгаа орилон бүсгүйн нэрийг дуудаж, Стелла аажмаар түүний энгэрт тэврүүлдэг тэр хэсгийг хүмүүс энэ жагсаалтад заавал орох ёстой хэмээн үзжээ.

1. Cinema Paradiso (1988)

Кино бүтээлд дурлагч хэн бүхний хувьд онцгой энэ киног жагсаалтад оруулахгүй байх аргагүй билээ. Маш гунигтай гэхээсээ илүү сэтгэлд гүн үлдэх, нандин мэдрэмж. Кино театр, кинонд дуртай жаал хүү болон түүний ментор, Алфредогийн, мөн хайр дурлалын тухай гайхалтай түүх.

Эх сурвалж: Taste of Cinema

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
2
Өчигдөр
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
3
Өчигдөр
Furiosa: A Mad Max Saga: Аня Тейлор-Жой, Крис Хемсворт нар Австралид
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.