Цас орох үед хаа сайгүй цасан цагаан өнгөөр хучигдаж, шинэ соньхон, гэгэлзсэн мэдрэмжийг төрүүлдэггүй гэж үү? Тэгвэл цас хүнийг яагаад аз жаргалтай, баяр хөөртэй, тайван тогтуун болгодог гээч?
#1 Цас тайван амгалан мэдрэмж төрүүлдэг
Зөөлөн будрах цасыг ажиглан суухад сэтгэл тайвширдаг. Хүнд хэцүү зүйл тохиосон, сэтгэлээр унасан үед цас будрахыг ажиглахад бие сэтгэл өөрийн эрхгүй сэргэнэ.

#2 Цас хүүхэд насны дурсамжийг сануулдаг
Цас орох үед хүүхэд насны дурсамж, хөгжилтэй үйл явдлууд өөрийн эрхгүй сэтгэлд амилдаг. Цас хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой байдаг тул эргэн дурсахуйд ийн автуулдаг аж.

#3 Цасаар тоглох нь сэтгэл санааг сэргээдэг
Цасаар байлдах, цасан хүн хийх, цана чаргаар гулгах гээд зөвхөн цастай үед л хийж болох хөгжилтэй тоглоомууд бий. Хөвөн зөөлөн цасаар тоглох нь хөгжилтэй, баяр баясгалантай мэдрэмж төрүүлдэг.

#4 Цас одоо цагийг мэдрүүлдэг
Цасны ширхэг бүр дахин давтагдашгүй. Зөөлөн буух цасыг ажиглах нь хүнд одоо цагийг мэдрүүлж, цэнгэг цэвэр агаар амьсгалах нь бие сэтгэлийг сэргээнэ.

#5 Цас хүмүүсийг ойртуулдаг
Цастай үед гадуур гаралгүй гэртээ байхыг эрхэмлэх хүмүүс цөөнгүй. Цас хүмүүсийг ойртуулж, дотносуулж, нэгнийхээ гараас атган дулаацуулах шалтгаан яах аргагүй мөн.

#6 Цас байгалийн сайхан, үзэсгэлэн гоог сануулдаг
Цав цагаан өнгөөр бүрхэгдсэн байгаль дэлхий хэчнээн үзэсгэлэнтэй билээ. Цас орсон үед бид эргэн тойрноо өөр нүдээр харж, эгэл энгийн гоо үзэсгэлэнг тогтон харж чаддаг.

#7 Цас түрхэн зуурын бэлгэдэл
Хааяахан л цас ордог газар нутгийн хүмүүс өдөр бүр цасаар хучигдсан байдаг газрын хүмүүсээс илүү цасанд дуртай, цас ороход баярлаж, догдолдог гэдгийг та анзаарч байсан уу? Цас түрхэн зуур л үргэлжилдэг учраас бид магадгүй хамгийн их таашааж, хайрладаг байх...

#8 Цас сониуч занг төрүүлдэг
Цас орох үед зам хаагдах, үйл ажиллагаа цуцлагдах, тог тасрах магадлал ихэсдэг тул цастай өдөр энгийн өдрөөс өөрөөр өрнөх нь бий. Тиймээс цас бидний хэвшсэн дадлыг өөрчилж, шинэ соньхон адал явдалтай учруулдаг.
