Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коронавирусийн шинэ хувилбар илэрснээр зарим улс Африкаас ирэх зорчигсдыг хүлээж авахгүй гэв


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Өмнөд Африкт илэрснийг зарлав. Альфа, дельта зэрэг грек цагаан толгойн үсгээр шинэ хувилбаруудыг нэрлэж байгаа бол өнөөдөр илэрсэн мутацийг одоогоор B.1.1.529 гэж байна. 

Эрдэмтдийн хэлж байгаагаар энэ хувилбар нь коронавирусийн өмнөх хувилбаруудаас хамгийн аюултай нь байгаа бөгөөд улс орнууд яаралтай хилээ хаах, Африкаас ирэх зорчигчдыг хүлээн авахаас татгалзах алхмуудыг хийгээд байна. Тухайлбал, Сингапур, Их Британи, Израйл зэрэг улсад Өмнөд Африк болон хил залгаа орнуудаас нь зорчигчид хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ. Гэвч шинэ хувилбарын хор хөнөөлийг бүрэн тогтоолгүй яаран арга хэмжээ авсанд харамсаж буйгаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эрүүл мэндийн сайд Жо Пала мэдэгдсэн аж. 

Европын холбооны зүгээс коронавирусийн шинэ хувилбар илэрсэн гишүүн орнуудыг зорчигч хүлээн авахаа түр зогсоохыг уриалж байна. Учир нь, энэ сарын эхээр Египтээс Бельгид ирсэн нэгэн зорчигчоос вирусийн шинэ хувилбар илрээд байгаа. Мөн Хонг Конг, Ботсванад өвчлөл бүртгэгджээ. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хил хаах асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн шинэ хувилбартай холбоотой асуудлаар шуурхай хэлэлцэж байна. Зарим судлаач шинэ хувилбар аюултай хэдий ч, одоогоор бүрэн мэдээлэл байхгүй учраас нухацтай хандах нь зөв боловч хэт дэвэргэх, эмх замбараагүй байдал бий болохоос санаа зовж байгаагаа илэрхийлжээ. 


Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хөлбөмбөг: Камерун, Коморын арлуудын хооронд явагдсан тоглолтын үеэр зургаан хүн нас барав
2
Өчигдөр
Бээжинд анхны омикрон хувилбар Канадын шуудангаар зөөвөрлөгдөн халдварласан гэв
3
2022.01.20
Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын ахлах сургуулийн ШИЛДЭГ 100 тоглогчийн нэг боллоо
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.