UBLife Logo
Ном

“Аяга сайхан цай” бэлтгэх Жорж Оруэллийн 11 дүрэм

Г.Сүрэн
Г.Сүрэн
“Аяга сайхан цай” бэлтгэх Жорж Оруэллийн 11 дүрэм

Кофе дэлхийг өөрчилсөн цөөн зүйлсийн нэг. Тэгвэл кофетой эн дүйцэхүйц, гэхдээ илүү урт удаан “эрүүл” түүхтэй цайнд дурлагсдыг дутуу үнэлэх хэрэггүй. “Амьтны ферм” зохиолоор нь бидний эчнээ мэдэх нэрт зохиолч Жорж Оруэлл 1946 онд “Аяга сайхан цай” /“A Nice Cup of Tea”/ эссэндээ төгс аяга цай бэлтгэх дараах 11 дүрмийг танилцуулжээ.

“Аяга сайхан цай” бэлтгэх Жорж Оруэллийн 11 дүрэм

 Аятайхан аяга цай ууя гэвэл би зайлшгүй доорх 11 дүрмийг дагадаг. Хоёр дүрэм нь ердийн үйлдэл бөгөөд 11 дүрмээс ядаж дөрөв нь хэн бүхэнд хэрэг болохуйц гэж найдаж байна.

1. Энэтхэг юм уу, цейлон цай уу /Аль аль нь өтгөн хар цай бөгөөд цейлон цайг хандлахад тод улаавтар өнгөтэй болно/. Хятад цайны өнгө үнэр таатай. Гэхдээ уусны дараа сэтгэл сэргэж, ухаан санаа саруулшиж, зориг орох нь юу л бол. 

2. Цай маш бага байх бөгөөд зөвхөн гүцэнд байх ёстой.

3. Цайгаа хийхээс өмнө гүц дулаан байх хэрэгтэй. Эс бөгөөс цайны илч гүцэнд шингээд та бүгээн цай л хүртэх болно гэж мэд.

4. Цайгаа өтгөн хий. Нэг аяга час хийсэн цай сулхан 20 аяганаас дээр.

5. Цайг шууд гүцэнд уудална. Халуун савны тухай март.

6. Цайг нэг л удаа буцалгана.

7. Маш тайван, зөөлөн хэмнэлээр хутгана.

8. Сайхан цайг сайхан аяганд уух хэрэгтэй. Ингэхдээ бортого хэлбэртэйг сонгох бөгөөд хэт өндөр эсвэл хэт бүдүүн аяганаас татгалзаарай. Ийм аяганд цай дорхноо хөрөх аюултай.

9. Болж өгвөл сүү битгий хий. Хиймээр санагдаад болохгүй бол тослоггүй сүү сонгоорой. Тослог сүү цайг үлбэгэр болгоно.

10. Цайг данханд юм уу, гүцэндээ бэлтгэсэн бол шууд аяганд хийнэ.

11. Эцэст нь, аятайхан сайхан цай ууя л гэж бодож байвал элсэн чихрийн тухай март. (Орос хэв маягаар уух гээгүй л бол) Давс, элдэв амтлагч ч хэрэггүй. Цай өөрийн амтаараа, чамгүй гашуун байх ёстой. Шар айраг руу чихэр хийдэггүй биз? Чихэртэй цай бол цай биш цайтай чихэр. Чихэр уухыг хүсвэл бүлээн усанд уусгаад л ууна биз. 

Зарим хүмүүс цай ууж байна гэж боддог ч үнэндээ цай уудаггүй. Тэд зүгээр л халуун дулаан илч мэдэрч, амт таашаалтай чихэр амтлахыг хүсдэг. Эдгээр өрөөсгөл ойлголттой хүмүүст зөвлөхөд, нэг л удаа дээрх дүрмийн дагуу чихэргүй "төгс" цай уугаад үз. Төсөөлсөн шиг чинь амтагдахгүй нь мэдээж ч ахиж элдэв ус руу хошуугаа сунгахгүй нь лавтай." 

1946 оны нэгдүгээр сарын 12

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

Сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны судлалаар дагнан ажиллаж буй хүмүүсийн нэг бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржээгийн Мөнхсайхан юм.