Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад туслах 10 PODCAST


Сонсгол, яриа, бичиг, уншлага хэсгээс бүрдэх, англи хэлний түвшин тогтоох TOEFL шалгалтад олон арга замаар бэлтгэж болох ч өдөр тутмын амьдралдаа сонсголын дасгал хийх нь бүх чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх давуу талтай. Цаг үеийн мэдээ мэдээлэл авахаас гадна хэвшмэл хэллэг, академик мэдлэгийн бүх төрлийн чадварыг дараах үнэ төлбөргүй подкастуудаас та авч чадна.


1. The TOEFL Podcast

TOEFL-ийн шалгалтад бэлдэхэд тань туслах шилдэг подкаст. TOEFL шалгалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн удирдагч багш нар бэлтгэдэг тул ойлгомжтой, энгийн бүтэцтэйгээс гадна академик мэдлэг олгох бүх талын мэдээллээр баялаг.

2. ESLPod.com's Guide to the TOEFL Test

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахын тулд шалгалтын техник, өвөрмөц арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай билээ. Тэгвэл энэхүү подкаст тэдгээрийг тун энгийн үгээр тайлбарлах болно. Нэр хүндтэй эрдэмтэн багш нар амжилттай суралцаж яваа залуусыг урьж ярилцдаг тул таныг уйдаахгүй. 

3. iTeacher iBT TOEFL Preparation

20 гаруй жил идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй хэлний мэдлэгийн iteacher.eu сайтын дэргэдэх подкаст. Сайтаар дамжуулан мэргэжлийн багш нартай Skype-аар ярилцаж болохоос гадна дүрэм, яриа, эсээ, уншлагын алдаа гээд олон төрлийн хичээл үзэж хичээллэх боломжтой. 

4. BBC Podcast

BBC мэдээллийн агентлагийн олон төрлийн подкастуудаас сонгоод сонсоорой. Инээдмийн, шинжлэх ухааны, дуу хөгжмийн, баримтат зэрэг олон ангиллын мэдээ мэдээлэл нь академик англи хэлний мэдлэгээ сайжруулахаар хичээллэж буй таны хамгийн сайн туслагч байх болно. 

5. Happy English Podcast

Энгийн, хөгжилтэй, харилцан яриа ихтэй подкаст. Өдөр тутмын яриаг ойлгох, хэлц, хэллэг, шинэ үгсийн мэдлэгээ тэлэхэд тань тусалж чадна. Удаан хугацааны лекц, уйтгартай яриа сонсох дургүй бол танд таалагдана.

6. All Ears English Podcast

Америкийн соёл уламжлал, цаг үеийн мэдээлэл агуулсан өргөн хэрэглээний мэдээллийг танд олгох болно. АНУ-руу сурч, аялахаар төлөвлөж байгаа бол улс орны байдал, орчин нөхцөлийн талаар мэдээлэлтэй байх нь том давуу тал болох нь дамжиггүй. 

7. Effortless English Podcast

Олон улсад өөрийн нэрийн подкастаараа нэр хүндээ бий болгосон багшийн удирдлагаар явагддаг. Урам зориг өгөх эрч хүчтэй өнгө аястай тул өглөө сургууль, ажилдаа явахдаа сонсоход тохиромжтой. 

8. Learn English Funcast

Подкастууд энгийн хөгжилтэй яриатай байх тусмаа сонсоход эвтэйхэн, чихэнд наалдацтай байдаг. Яг л энэ шаардлагыг хангаж чадах шилдэг подкаст. 

9. A Way with Words

Англи хэлээ сайжруулах гэсэн хэн бүхэнд тустай радио нэвтрүүлэг. Уран зохиол, дуу хөгжмөөр дамжуулан шинэ үгс, дүрмийн мэдлэгийг олгох болно. Илүү гүнзгий, академик мэдлэг авах хүсэлтэй бол бүр ч хэрэгтэй. 

10. Two Teachers Talking

Хоёр багш хоорондын ярианаас бүтсэн сонирхолтой хичээлүүдтэй подкаст. Анхаарал татахуйц, өвөрмөц байдлаар бэлтгэсэн “Two Teachers Talking” утсанд байвал зохих подкастын нэг юм.

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
2022.01.05
Онцлох подкаст: Шилдэг дугааруудыг багцлах нь
2
2022.01.03
Энэ оныг эхлүүлэн сонсох 4 өвөрмөц подкаст
3
2021.10.18
Подкаст тойм | Сахиусан тэнгэрүүдийн нууцыг задалж буй Fallen Angel
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.